Монгол-Япон багийн тоглолт 17:00 цагт эхэлнэ
2015-09-16

Азийн Хөлбөмбөгийн холбооны 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээний эхний тоглолт өнөөдөр 17:00 цагт Монголын хөл бөмбөгийн талбайд эхэлнэ.

 

Нийт 45 улс 11 эрхийн төлөө өрсөлдөх тус тэмцээнд манай улсын баг "K"  хэсэгт Япон, Хонгконг улсын багуудтай оноолт таарсан. 

 

Манай баг өнөөдөр Японы тамирчидтай тоглож, тэмцээний салхийг хагална. Тоглолтыг  NTV телевиз шууд дамжуулан хүргэх юм байна.

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин