Чехийн парламентын төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2015-09-16

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.16/ Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ивана Добесоваг хүлээн авч уулзав.

 

 

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн Ивана Добесоваг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, Монгол Улсад зохион байгуулагдаж буй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын парламентын Ассамблейн хуралд оролцож байгаад талархал илэрхийлэв.

 

 

Хатагтай Ивана Добесова, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авсанд талархал илэрхийлэв. ЕАБХАБ-ын парламентын Ассамблейг Монгол Улс дээд хэмжээнд зохион байгуулж байгааг тэмдэглээд, манай төлөөлөгчдийг найрсаг дотноор хүлээн авсанд онцгойлон талархаж буйгаа хэллээ. Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс нь олон жилийн найрсаг харилцаатай. Үүнийг цаашид эрчимжүүлэн, өргөжүүлэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр хувийн зүгээс хоёр орны боловсрол, соёлын салбарын харилцаанд хувь нэмэр оруулах бололцоо байгаа. Тодруулбал, хөдөө аж ахуйн боловсролын чиглэлээр хамтран ажиллаж, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, мэргэжилтнүүдийг харилцан туршлага солилцох боломжоор хангах бололцоо бий гэв.

 

Монгол Улс Бүгд Найрамдах Чех Улсын төлөөлөгчдийг халуун дотноор угтан авсанд онцгойлон талархаад цаашид хоёр орны парламентын найрамдлын бүлэг хоорондын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ.

 

 

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, батлан хамгаалах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчин зэрэг олон салбарт өргөжиж буйд Улсын Их Хурлын дарга З.Энхболд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд цаашид эдийн засаг, бизнесийн салбарынханы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн хэлэв. Хоёр орны боловсролын салбарын харилцаа олон жилийн түүхтэй, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газраас Монголын оюутан залууст 20 орчим жил тасралтгүй сургалтын тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлсэн юм.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн парламентын бүлгийн гишүүн С.Оюун, Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйбрево, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова болон албаны хүмүүс байлцав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
john warrent:
I remember been involved in this crypto currency investment platform that I came across on facebook, I lost about $480k to this evil scheme after I invested and accumulated profits, I was denied withdrawals on when i wanted to. I wrote to customer support but I was given no feedback. I knew I had been scammed and I started to search for a crypto recovery expert… I considered myself fortunate, if not blessed to have met a real asset recovery Wizard Fahad Waleed. I would highly recommend this hacker to anyone who wants to recover their lost funds from any scam. He is the best in the business and will do anything possible to help you get your money back. Now, I’m a happy woman and a satisfied client with my life back. Have faith and contact him at[COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-09