Өршөөл үзүүлэх ажлын явцыг хэлэлцэв
2015-09-16

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Комиссын хуралдаан өнөөдөр  болов.

 

Хуралдаанаар шүүх, хууль хяналтын байгууллагууд Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тус тус танилцуулж, түүний хэрэгжилтийн явцад анхаарвал зохих зарим асуудлын талаар санал солилцлоо. Өршөөлийн хуульд хамрагдаж буй хүмүүсийн материалыг холбогдох байгууллагууд нэн даруй бүрдүүлж, хянаж, шүүхэд шилжүүлж улмаар асуудлыг шуурхай шийдвэрлэхдээ хуулийг нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд анхаарах талаар ярилцлаа.

 

Тус комисс ийнхүү гурав дахь удаа хуралдаж байгаа бөгөөд өршөөл үзүүлэх ажлын дүнгээ энэ оны 10 дугаар сарын 05-ны дотор УИХ-д танилцуулна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ter bandi nudnii shiltei medehgui yum bn, Dorligoo said arai Ganbat met shig aashilahgui gej naiday,
2015-09-21
Зочин:
Muu sain luivarchid urshuul huuli ih guivuulij bn daa ene Ganbat tuvdendorj 2 yuniih ni huulch baihav harmaa Hooson orj idea bgaa garuud
2015-09-21
94587605:
7sarin 2noos house joloonii erhee hasyylsan ylsyyd holboo barinyy
2015-09-16
irgen:
yasan ch udaan yridag ym bee Toriin tasaraltgui shuurxai baidal aldagdaj ydarsan irged xold ni chiregdej guitslee Gargbal gargaad gargaxgui bol shine eruugiin bolon baitsaand shiitgex xuulia xurdan gargaasai
2015-09-16