Пхеньяныг зүүгээр хатгах хэрэггүй
2015-09-17

Олон улсын анхаарал дахин Хойд Солонгосыг чиглэв. Учир нь тус улсын удирдлагууд ирэх сарын 2-нд цаг агаарыг ажиглах сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болжээ. Энэ талаар “CNN агентлаг мэдээлэв.

 

 

НҮБ-ын эсэргүүцлийн үл тоон Хойд Солонгос улс ирэх сарын эхээр цаг агаарыг ажиглах сансрын хиймэл дагуул хөөргөхөөр болсноо мэдэгдлээ.

 

Аравдугаар сарын 2-нд Хойд Солонгосын эрх баригч Хөдөлмөрийн нам үүсгэн байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойн хүрээнд Пхеньян пуужин болон энхийн зорилгоор сансар руу хиймэл дагуул хөөргөх болсноо төрийн мэдлийн “KCNA” агентлагаар дамжуулан мэдэгдэж, олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Баярын өдөр хойдууд амрахаас гадна тус улсын удирдлагууд Хойд Солонгосын сүр хүчийг олон улсад харуулж, хиймэл дагуул ачсан алсын тусгалтай пуужингуудыг хөөргөхөөр бэлтгэлээ хангаж, дууссан болохыг АНУ-ын Батлан хамгаалах яам тагнуулын мэдээнээс иш татан мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест “Хойдууд дайныг хүсч байна” гэсэн байна.

 

“Хойд Солонгос өнгөрсөн оноос цаг агаар ажиглах сансрын хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байсан. Одоо цаг нь ирлээ” хэмээн тус улсын Батлан хамгаалахын сайд Пак Ён Сик хэлэв.

 

“Энхийн зорилгоор сансрын технологи хөгжүүлэх нь тусгаар улсын хууль ёсны эрх. Хойд Солонгос бүрэн эрхээ эдлэх нь бусад улсад хамааралгүй. Улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг гадны улсуудад мэдэгдэж байна. Мөн Хойд Солонгосын үйлдлийг буруутгах эрх та бүхэнд байхгүй. Тусгаар улсын асуудалд оролцож, хийж буй ажлыг нь үгүйсгэсэн тохиолдолд хариуг нь барих болно. Пхеньяныг зүүгээр хатгах хэрэггүй” хэмээн “КСNА” агентлаг хатуухан мэдэгдэв. Гэхдээ энэ хатуухан бөгөөд үнэн үгийг тус агентлагийн эрхлэгч бус удирдагч Ким Чен Ун хэлсэн нь тодорхой.

 

Харин Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас “Хойд Солонгосчууд хиймэл дагуул хөөргөх бэлтгэл хангаж байгаа гэх шинж тэмдэг ажиглагдаагүй боловч алсын тусгалтай пуужин хөөргөснөөр НҮБ-ын хоригийг зөрчиж, том асуудалтай нүүр тулах болно” гэсэн байна. НҮБ-ын удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сард уулзах үеэрээ Хойд Солонгосыг баллистик пуужин туршихыг хориглосон. Энэхүү хоригийг зөрчсөн тохиолдолд НҮБ, тус улсад нийлүүлж буй хүмүүнлэгийн тусламжаа зогсоох, цаашлаад зарим салбарт хориг тавихаа сануулаад байгаа юм.

 

Баллистик болон хиймэл дагуулын пуужингуудын эх бие, хөдөлгүүр төстэй боловч ондоо технологи гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Хойд Солонгос олон үйлдэлт алсын тусгалтай пуужин бүтээхээр олон жилийн турш хөдөлмөрлөсөн. Олон удаа бүтэлгүйтсний эцэст өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сарын эхээр Хойд Солонгос сансрын хиймэл дагуул ачсан пуужин амжилттай хөөргөсний дараа АНУ тэргүүтэй орнууд тус улсын эдийн засгийн хориг тавьж, шахалтад оруулах болсон.

 

Пхеньян сансрын хиймэл дагуул хөөргөх нь тодорхой, нэг үгээр баттай болсны дараа Япон, Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсыг буруутгаж эхлэв. Хоёр улсын удирдлагууд  сансарт хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалжээ. “Пхеньян хиймэл дагуул хөөргөсөн тохиолдолд хариу арга хэмжээ авахаа сануулж байна. Та бүхэн санаатай өдөөн хатгалга явуулах хэрэггүй” гэж Өмнөд Солонгосын “www.yonhapnews.co.kr” агентлаг мэдээлжээ.

 

Өмнөд Солонгосын эрх баригчид “Хиймэл дагуул хөөргөх пуужинг баллистик пуужин туршиж буй үйлдэл” хэмээн үзэхээ мэдэгдсэн юм. “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу Хойд Солонгосыг баллистик пуужингийн технологи ашиглахыг хориглосон. Хиймэл дагуул хөөргөх зорилготой хэмээн нэрлэсэн ч энэ нь тогтоолыг зөрчсөн үйлдэл мөн” хэмээн Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида “NHK” агентлагт өгсөн ярицлагынхаа үеэр дурьджээ.

 

Өмнө нь Пхеньян Үндэсний сансар судлалын хөгжлийн хорооны тэргүүн тус улс газрын гадаргыг судлах зориулалттай өөрийн хиймэл дагуул бүтээх ажлаа дуусгаж, удахгүй хөөргөх гэж буйг мэдээлсэн. Мөн энхийн зорилгоор сансрын технологи эзэмших нь тус улсын бүрэн эрх гэдгийг “КСNА” агентлаг дахин сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Сансарын уудмыг энх тайвны зориулалтаар эзэмших чинь тэгээд бусдаас асууж байж хийдэг ажил болж байна уу. Орос ,америк,хятад ,франц гээд дур дураараа нисгээд байсан биш үү. Их гүрнүүд өөрсдийн давуу байдлаа хадгалах гэж бусад улс үндэстнийг дарамталж байдаг нь тдний ярьдаг тэгш эрх гэсэн үг нь дэмсийрэл байсан гэдгийг харуулж байна уу.Иран цөмийн энергийг эзэмших гэхээр зөвшөөрөхгүй.Өөрсдөө болохоор болоод байдаг.Энэ юу болж байна аа.Үүнийг америк маягийн тэгш эрх гэдэг үү.
2015-09-17
Иргэн:
Юу нь буруу байгаа юм бэ. АНУ-ын гар хөл болсон Өмнөт Солонгосууд л байнга гүжирдэж гүтгээд зүүгээр хатгаад байгаа нь ойлгомжтой байна шүү дээ. Элбэгдорж АНУ-а дагаж гүйсэнээс болоод хойт хөрштэйгээ хэл амаа ололцож хөгжиж чадахгүй болох төлөвтэй байна даа. Хаа холын АНУ монголд гай болнуу гэхээс Монголын хөгжил, монголчуудын амьдралд наалдах өгөөж байхгүй байна. АНУ-аас илүү хоёр хөрштэйгээ үр ашигтай хамтарч ажилласан нь дээр байх шүү.АНУ-г дагсан олон орон дотроо хагаралдаж сүйрч байгааг бид харж байгаа. Монгол улс АНУ-ын нөлөөгөөр дотроо хагаралдаж бутарч болохгүй
2015-09-17
зоо:
өөрсдийн чадлаараа хэний ч хамааралгүй хөгжиж байгаа улс даа .Америк байтугай өөрсдөө учраа олохгүй байгаа манай монгол бол бүр дуугүй бай хэвлэлээр явсан болгон үнэн биш ялангуяа манай сэтгүүлчид бол бүр худалч болсон шүү
2015-09-17