Шүүх хурал болно
2015-09-17

Дөрвөн настай охины амь насыг хохироосон хэргийн сэжигтэн Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

 

Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийг өнгөрөгч зургаадугаар сарын 18-нд анхан шатны шүүхээр хэлэлцэн, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэсэн юм. Г.Маралмааг өмнө нь Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 зүйл ангиар, Т.Цогтыг Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийн 107.3, 246 дугаар зүйлийн 246.1, 118 дугаар зүйлийн 118.1 хэсэгт зааснаар буруутган шүүж байсан.

 

Харин энэ удаа тэдэнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 болон 100 дугаар зүйлийн 100.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Huue bitgii l ørshøøchihøørei hurdan hiih gazar luu n hii,oroh gazar luu n oruul,uyn udaan um be
2015-09-17
Oooo:
Ter muu ohinig zodoj tarchlaj bsan shig tsazlavl taarn aluurchin avgai aav nertei umhii nohoi 2g
2015-09-17