Порошенко сонгуулийг хүлээн зөвшөөрөхгүй гэв
2015-09-17

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко сөргөлдөөний бүс буюу зүүн хязгаарт бие даасан сонгууль явуулах нь улсаасаа урвасан явдал хэмээн мэдэгдэж “Би энэ сонгуулийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Тэрбээр “Салан тусгаарлагчид Украины газар нутгийг хагалж, бие даасан улс болохыг зорьж байна. Сонгууль явуулах нь “Нормандын дөрвөл”-ийн байгуулсан Минскийн гэрээг зөрчсөн гэсэн үг. Минскийн гэрээ хүчингүй болбол Украины арми сөргөлдөөний бүсэд нэвтэрч, олон улсын дарамтыг үл тоон чөлөөлөх ажиллагаа явуулах болно. Киев энэхүү сонгуулийг хүчингүй болгохын тулд бүхий л бололцоогоо ашиглахаа мэдэгдэж байна” гэж хэлжээ.

 

Салан тусгаарлагчид хяналтаа тогтоосон Донецк, Луганск муж бие даасан улс болохын тулд бүх нийтийн сонгууль явуулахаа өнгөрсөн долоодугаар сард Киевийн удирдлагуудад мэдэгдсэн билээ. Тэгвэл Донекцийн тэргүүн Александр Захарченко сонгууль явуулах өдрөө товлож мэдэгдсэн тухай “TASS” агентлаг мэдээлэв.

 

Тус мужид ирэх сарын 18-нд, Луганск мужид ирэх арваннэгдүгээр сарын 1-нд сонгууль явагдахаар болжээ. Донецк, Луганскад шударга сонгууль зохион байгуулахын тулд бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн хэмээн Захарченкогийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongol ruu
2015-09-17
Зочин:
За даа Украйн түүхэндээ баатарлаг тулалдаж байсан гэвэл тэрүүн шиг худлаа үг байхгүй. Хэн хүчтэй байна түүнд урвасан нь л үнэн. Өөр юу ч чадахгүй. Бас армиа хөдөлгөнө гэчжээ. Харж л байгаарай үнэндээ л дачихгүй
2015-09-17