”Авьяаслаг монголчууд” хөшгөө нээлээ
2015-09-17

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Дэлхий даяар 500 сая үзэгчтэй, YouTube дээр зургаан тэрбум удаа үзсэн амжилттай улс үндэстнүүдийн бахархан, хайрлах авьяастнаа тодруулдаг “GOT TALENT” нэвтрүүлгийг "Монгол ТВ" телевизийн уран бүтээлчид энэ сарын 20-ны ням гаригт монголчууддаа хүргэхэд бэлэн болжээ.

 

Өчигдөр "Авьяаслаг монголчууд" шоу хөшгөө нээлээ. Английн продюсер Саймон Коулын “Syco Entertainment” болон “FremantleMedia” хамтын бүтээл тус шоуг Монгол Улсад бүтээн, нэвтрүүлэх эрхийг “Монгол ТВ” өнгөрсөн жил хүлээн авч, сүүлийн найман сарын хугацаанд эх орныхоо өнцөг булан бүрт очиж нийт 2000 гаруй авьяастнаас эхний шатны шалгаруулалтаа хийгээд байгаа билээ.

 

Shuud.mn
Сонин хачин