Цаг бүтээсэн 14 настай хүүг баривчилжээ
2015-09-17

АНУ-ын цагдаа нар Техас мужийн МакАртур ахлах сургуулийн сурагч, исламын шашинтай Ахмед Мухаммед гэх хүүг баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хүү өөрийн зохион бүтээсэн дижитал цагаа сургууль дээр авчирч багш, найзууддаа үзүүлэх үед цагдаа нар баривчилжээ.

 

Тэрбээр харандааны сав болон гар доорх материалаар дижитал цаг бүтээсэн байна.

 

“Цагдаа нар хүүгийн зохион бүтээсэн цагийг тэсрэх бөмбөг хэмээн андуурч, хүүг баривчилсан” хэмээн Техасын Цагдаагийн дарга Ларри Боуд “AFP” агентлагт ярьжээ. Цаг, тэсрэх бөмбөг биш гэдгийг мэргэжилтнүүд тогтоосны дараа хүүг суллаж, уучлалт гуйсан байна.

 

Хүүгийн зохион бүтээсэн цаг Ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон болон Фэйсбүүк сүлжээг үндэслэгч Марк Цукербург нарт таалагджээ.

 

Обама өөрийн твиттертээ “Ахмед чиний зохион бүтээсэн цаг надад таалагдлаа. Чамтай уулзахыг хүсч байна. Чи Цагаан ордонд ирэхдээ өөрийн зохион бүтээсэн цагаа авчраарай. Миний сонирхол зохион бүтээх” гэж жиргэсэн бол Цукербург “14 настай хүү гэртээ гар аргаар дижитал цаг бүтээлээ. Хүүгийн урам зоргийг үнэлэх ёстой болохоос баривчлах ёсгүй” гэж фэйсбүүк хуудастаа бичжээ.

 

Ахмед суллагдсаны дараа фэйсбүүктээ цагныхаа зургийг нийтлээд “Тэсрэх бөмбөг биш” гэж бичиж “Би Цагаан ордонд очиж, Ерөнхийлөгч болон түүний охидтой уулзах болно. Надад энэ баривчилгаа таалагдсангүй. Би сургуулиа солих болно” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkk:
kkk odoogiin setguulchuud ymar l oligtoi angil heltei bh ve dee
2015-09-17
Зочин:
yaanaa shal hudlaa orchuulsan bhiimaa yronhiilogchiin helsen ugiig gaihaltai tsag baina Ahmed. tsagaan ordond enehuu tsagaa avchrahiig husej bna uu? bid cham shig ushuu olon huuhdiig science.d durtai bolgomoor bna tegvel ene ni America.g gaihaltai bolgono gesen bhd
2015-09-17