”Сутайн буянт”-ын жолооч зорчигчийг гэмтээжээ
2015-09-17

"Сутайн буянт" компанийн жолооч зорчигчийг гэмтээсэн осол гарчээ. Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөө, гуравдугаар эмнэлгийн урд замд "Сутай буянт" ХХК-ийн "Daewoo"  маркийн автобусны жолооч Э нь зорчигч 61 настай эмэгтэй П-г хаалганд хавчиж гэмтээсэн байна.

 

Уг ослыг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин