35 согтуу жолоочийг журамлажээ
2015-09-17

Замын цагдаагийн алба хаагчид өнгөрөгч хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамлаж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

 

Мөн хоёр жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон бол дөрвөн явган зорчигч согтуурсан үедээ замын хөдөлгөөнд оролцсон байна. 

 

Энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон явган зорчигчийг үүрэг хариуцлагыг чангатгаж өгсөн. Үүний дүнд согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон жолооч, явган зорчигчийн тоо өмнөх үеийнхээ хоёроос гурав дахин багассан тоо баримт замын цагдаагийн газарт бүртгэгдэж байгаа юм. 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин