Барууны орнууд Ассад, Путин хоёрыг шахаж байна
2015-09-17

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад Оросын “Россия 24 болон RT телевизүүдэд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагын хүргэж байна.

 

 

-Хэвлэлд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Сирийн нөхцөл байдал ямархуу байна?

 

-Сирийн асуудал олон улсын анхаарлын төвд байсаар байна. Иргэний дайн, хэт даврагчдаас болж Сирийн дотоодын асуудал тайлбарлахын аргагүй төвөгтэй байна. Засгийн газар иргэдээ хамгаалахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж буй ч хүч дутаж байна.

 

-АНУ-ын Засгийн газар болон барууны хэвлэлүүд Оросын цэргүүд Сирид нэвтэрсэн, улмаар Латакиа хотноо цэргийн бааз барьж байгаа хэмээн мэдээллэх боллоо. Энэ тухай?

 

-Барууны орнуудын удирдлагууд Ассад, Путин хоёрыг засгийн эрхээс түлхэн унагаахын тулд суртал ухуулгын кампанит ажил явуулж байна. Тэд өөрийн түншүүд болон бие даасан улс орны эрх ашгийг хүлээн зөвшөөрдөггүй. Иран, ОХУ, Сирийн удирдлагууд тэдэнд таалагдахгүй байгаад гайхаж байна. Эдгээр нь бие даасан, тусгаар тогтносон улс. Харин барууныхан эдгээр орнуудын удирдагчдыг огцруулан өөрсдийн эрх ашигт нийцсэн хүнийг тавихаар тэмцэж байна. Сирийн Засгийн газар иргэдээ хамгаалахын тулд аль ч гүрэнтэй нөхөрлөж болно. Бидний шийдвэрт хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье. Орос бол хүчирхэг гүрэн. Энэ улсаас дэмжлэг авах нь буруу зүйл биш.

 

-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Сири улсад туслахаа мэдэгдсэн. Гэхдээ барууныхан орос цэргүүд Ассадыг хамгаалахын тулд тулалдаж байна гэлээ?

 

-Ассад гэх хүнийг хамгаалж байна гэдэг Сирийн ард түмнийг хамгаалж байна гэсэн үг. Энэ мэт буруу мэдээлэл нийгэмд сөрөг уур амьсгал бүрдүүлж байгаа.

 

-Иракийн хэт даврагчдаас болж Сири  улсаас олон иргэн дүрвэн гарч байна. Дүрвэгсдийн асуудалд ямар байр суурьтай байна?

 

-Хэт даврагчид иргэний дайныг улам сунжруулж байна. Олон улс дүрвэгсдэд санаа зовьж, санаа тавьж байгаа бол хэт даврагчдыг алсаас санхүүжүүлэхгүй байхыг хүсье. Хэт даврагчдыг алсаас санхүүжүүлж, зэр зэвсгээр хангаж байгаа нь олон сая гэмгүй иргэнийг заналхийлж байна.

 

-Тэгэхээр хэт даврагчдыг санаатай бий болгож, алсаас дэмжиж байна гэсэн үг үү?

 

-Тиймээ. Тэднийг санхүүжүүлдэг гүрнүүд нэг л өдөр хариуцлагаа хүлээж, шударга шүүхийн өмнө зогсох байх.

 

-Саяхны нэгэн ярилцлагынхаа үеэр та Сири иргэдээ хамгаалах, хэт даврагчидтай тулалдах цэрэггүй болж байсан гэсэн?

 

-Сирийн олон сайхан залуус дайны уршгаар хохирогч боллоо.

 

-Сири, Орос хоёрын нөхөрлөл барууны орнуудын дүргүйцлийг хүргэж, Москвагийн эсрэг нэгдэх гүрнүүдийн тоо нэмэгдсээр байна?

 

-Би хэлсэн. Эдгээр хүмүүс бид хоёрыг засгийн эрхээс унагааж, өөрсдийн эрх ашгийг хүндэтгэсэн хүмүүсийг төрд залахыг сонирхож байна.

 

 

-Сирийн иргэний дайн тав дахь жилтэйгээ золголоо. Эхэлсэн цаг хугацаа нь тодорхой ч дайны төгсгөл хэзээ тохиох бол. Та дайныг зогсооход ямар алхам хийх төлөвлөгөөтэй байна?

 

-Гарц байгаа гэдэгт итгэлтэй байна. Гарц байх л ёстой. Сири хямралаас гарч бусад улсын адил амар, тайван оршин тогтнохыг хүсч буй. 2011 оноос эхлэлтэй иргэний дайны уршгаар Сири танигдахын аргагүй болтлоо өөрчлөгджээ. Энэ ондоо багтаан иргэний дайн болон хэт даврагчдаас салах, зайгаа барих төлөвлөгөөтэй байна. Орос болон зарим улсын оролцоотойгоор хямралаасаа салах төлөвлөгөөтэй байгаа ч амаргүй байна. Хямралаас гарах олон ажил эхлүүлж, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх олон алхам хийсэн ч огтхон ч байрнаасаа хөдөлж чадахгүй байгаад сэтгэл минь өвдөх юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
kkk:
Ene 2 hulgaichaas irged ni salah ged bgaa ni nuuts bish ta 2 udahgui ee.nus mine
2015-09-17
Зочин:
АНУ гэж энд тэнд дайн дэгдээж баялгийг нь сордог шуламын цагаач улс
2015-09-17
Зочин:
amerikiig demjdeg humuus archaagui nom setguul unshdaggui hooson tolgoitoi archaagui humuus demjdeg yum
2015-09-17
Зочин:
ene muuhai siri gej ulsiig ustgaad hayasai
2015-09-17