“Шилмэл мал 2015” үзэсгэлэн нээгдэнэ
2015-09-17

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал 2015” арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

 

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд сурталчилах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдана.

 

Тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-20-ны өдрүүдэд Яармагийн дэнжид зохиогдох бөгөөд урьдчилсан байдлаар 22 аймаг, нийслэлийн 1356 толгой мал, амьтан оролцох юм байна. Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Хүнс, хөдөө аж ахуйн яам, Малын удмын сангийн үндэсний төв ажиллаж байна. 

 

Энэ үеэр аймаг хоорондоо үржлийн шилмэл мал солилцох, чанарыг сайжруулах нөхцөл бүрдүүлж байгаагаараа онцлог болохыг албаныхан мэдээлж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин