Бага Буш өндөр харагдахыг хүсэв
2015-09-18

 

Ирэх онд болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намыг төлөөлөн оролцох сонирхолтой байгаа нэр дэвшигчид өчигдөр халз мэтгэлцсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “FOX” сувгаар шууд цацагдсан халз мэтгэлцээн нэг цаг үргэлжилсэн бөгөөд нэвтрүүлгийн дараа нэр дэвшигчид зургаа авахуулжээ. Энэ үеэр нэр дэвшигч Жеб Буш бусад нэр дэвшигчээс ялгарч, өндөр харагдахын тулд өлмийгөө өргөсөн нь интернэт ертөнцийн гол сэдэв болж байна.

 

Өлмийгөө өргөсөн бага Бушийн зургийг харсан Трамп “Хүүхдийн тэнэг үйлдэл” гэж жиргэжээ. Харин бага Буш дээрх үйлдлээ “Хөгжилтэй байгаа биз дээ” гэсэн байна.

 

Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд 11 хүн нэр дэвшихээр нэрээ өгөөд байгаа юм. Тус намыг төлөөлөх нэр дэвшигч энэ оны сүүлээр тодрох бөгөөд тэрбумтан Дональд Трамп, Ерөнхийлөгч аав, ахтай Жеб Буш болон өмнөх сонгуульд намаа төлөөлөн нэр дэвшиж байсан Митт Ромни нарын хооронд хүчтэй өрсөлдөөн болж байна. Эдгээр нэр дэвшигчийн нэг нь намаа төлөлөөлөх нь тодорхой бөгөөд тэд хамгийн өндөр рейтингтэй яваа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
trump iig songovol ediinzasag ni hugjinu
2015-09-18