Цэргүүд ухаалаг утсаа эвджээ
2015-09-18

Тайландын нэгэн цэргийн ангийн удирдлагууд зөвшөөрөлгүйгээр ухаалаг гар утас цэргийн ангид оруулж, дүрэм зөрчсөн цэргүүдийг хатуу шийтгэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цэргүүд шийтгэл биелүүлж байхад нэг цэрэг видео бичлэг хийж, фэйсбүүктээ нийтэлж амжсан байна.

 

Бичлэгт цэргүүд өөрсдийн ухаалаг гар утсаа чулуугаар цохин хагалж, дараа нь усанд хаясан бол товчлууртай арай хуучны загварын гар утсыг шууд шатааж байжээ. Тус ангийн дарга “Та нар аав, ээжийнхээ хөдөлмөрлөж байж олсон мөнгөөр худалдан авсан утсыг өөрсдийн гараар эвдэж, хэзээ ч мартахгүй дурсамжтай болж үлдлээ. Цэрэг хүн хатуу чанга байх учиртай” гэж хэлжээ.

 

Цэргүүд ойролцоогоор 100 гаруй ухаалаг утас эвдэлсэн байна. Эвдэлсэн утасны ихэнх нь “Apple” брэндийн “Iphone” байжээ. Энэхүү бичлэг нийтэд хүрсний дараа Тайландын Батлан хамгаалах яамны удирдлагууд дургүйцлээ илэрхийлж, дүрэм зөрчсөн тус ангийн удирдлагуудыг буруутгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин