Жизель дахин тэргүүллээ
2015-09-18

“Forbes” сэтгүүлээс тодруулдаг хамгийн их ашиг олсон загвар өмсөгчөөр сүүлийн дөрвөн жил Бразилийн супермодель Жизель Бундхен тодорсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр энэ жил 44 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Жизель өнгөрсөн гуравдугаар сард загварын тайзаа орхисон ч алдартай брэндүүдтэй хамтран ажилласаар байсан юм. Загварын тайзаа орхисны дараа түүний орлого эрс багасжээ. Тэрбээр өнгөрсөн жил 47 сая ам.долларын ашигтай ажилласан байна.

 

Харин удаах байрт загвар өмсөгч Кара, сахиусан тэнгэр Андрина Лима болон реалити шоуны од Кендал Женнер багтжээ. Энэ удаагийн жагсаалтад олны танил загвар өмсөгчид багтаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
xaxa:
47-гоос 44 болох одоо эрс багасах уу тэ?
2015-09-18