Тал нутгийн цагаан хониноос 3 кг ноос гардаг
2015-09-18

Гэрэл зургуудыг MPA.MN

 

“Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Шилмэл мал 2015” арга хэмжээ Яармагийн дэнжид болж байна. Энэхүү арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуйн яам, Малын удмын сангийн үндэсний төв зохион байгуулж байгаа юм.

 

21 аймаг, нийслэлээс шалгарсан үүлдэр, омгийн шилмэл 1500 орчим толгой мал "Шилмэл мал 2015"-д оролцож байна. Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Цолмонбаатар Хэнтий аймгийн Хэрлэн сумаас ирсэн тал нутгийн цагаан хонийг онцолж байв.

 

Хэнтий аймгийн Хэрлэн суманд цөм сүрэг нь байдаг, нарийн нарийвтар ноост хонины үүлдрийн энэ хонь нь 1990-ээд оны эхэн үеэр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт 200 мянган тоо толгой байсан ч өдгөө устах аюулд хүрээд буй аж. Гэхдээ "Үржлийн шилмэл сүрэг" хоршоотой хамтран тал нутгийн цагаан хонийг өсгөж, үржүүлэх төсөл хөтөлбөр боловсруулаад ажиллаж байгаа гэнэ. Тал нутгийн цагаан хонь 2.5-3 кг, хуц нь 4-5 кг ноос өгдөг. 1 кг ноосыг 2500 төгрөгөөр үнэлдэг байна.

 

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр үржлийн шилмэл мал шалгаруулах, үнэ хаялцуулах, худалдаалах, өндөр ашиг шимтэй малыг олон нийтэд суртачлах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах аж. Мөн аймаг, орон нутаг, хувь хүн хоорондоо үржлийн шилмэл мал солилцох, чанарыг сайжруулах нөхцөл бүрдэж байгаа юм.

 

 

 

 

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Honinii noosiig unegui shahuu avchaad hiisen hivs ni unetei gej
2015-09-18