З.Мэндсайхан захирлын чөлөөлөгдөх хүсэлтэд тайлбар авна
2015-09-18

Эрүүл мэнд, спортын яам  харьяа байгууллагуудын дарга нартай  үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг аж. Тэгвэл өчигдөр буюу 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Эрүүл мэнд, спортын яам харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний үнэлгээг сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.

 

Үр дүнгийн гэрээг манлайлал, нийт арга хэмжээ, тусгай арга хэмжээ, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт гэсэн дөрвөн хэсгийн хүрээнд авч үзэж үнэлсэн байна. Энэ үнэлгээгээр З.Мэндсайхан захиралтай ГССҮТ төв 67,7 хувь,  буюу "D" үнэлгээг авсан гэнэ.

 

Харин Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал З.Мэндсайхан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт хүргүүлсэн бөгөөд салбарын бодлого ноцтой алдагдсан тул уг шийдвэрийг гаргасан гэх мэдээлэл байна. Энэ талаар Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгээс тодрууллаа.  

 

-ГССҮТ-ийн дарга З.Мэндсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэж байна Энэ талаар тодруулж өгөөч?

-Эрүүл мэнд, спортын яамны харьяа 17 байгууллагын үр дүнгийн гэрээний 2015 оны эхний хагас жилийн биелэлтийн үнэлгээг 2015 оны есдүгээр сарын 17-ны өдөр сайдын зөвлөлийн хурлаар  авч хэлэлцсэн. Сайдын зөвлөлийн хурал төлөвлөгдсөн төлөвлөгөөний дагуу  салбарын бодлого, тулгамдсан асуудал харьяа байгууллагуудын үр дүнгийн гэрээний үнэлэлт авч хэлэлцдэг. Үүний нэг нь л өчигдрийн хурал байсан.

 

Энэ хурлаар бүх байгууллагуудын үр дүнгийн гэрээг танилцуулахад “Дутагдал”-тай үнэлгээ авсан хоёр байгууллагын нэг нь ГССҮТ байсан.  ГССҮТ-ийн дарга маань сайдын зөвлөлийн хурлын дараа ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байгаа. Бид үүнийг үр дүнгийн гэрээний үнэлгээ нь дутагдалтай гарсантай холбоотой гэж ойлгож байна.

 

-З.Мэндсайхан захирал өргөдөлдөө “Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдсанаас...” гэж дурьдсан байсан. Энэ талаар та ямар тайлбар өгөх бол?

- Бид энэ талаар эмнэлгийнхээ даргаас тодруулна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
zochin:
MENDSAIKHAN BOL NOWSH SHDE ULSIIN EMNELGIIG HUWIIN EMNELEG BOLGOSON
2015-09-21
tumur:
Ene salbar neeree yanaa. Belegiin khadag yum uu khaashaa yum. khezee khamgiin chukhal salbaraa sain duriin uran saikhanchdad bish Technokratuudad ugdug bolokh yum bol oo. Unekheer mergejliin bish
2015-09-19
erka:
Mongoliin ervvl mendiin salbar dampyyrsan shvv vnen
2015-09-19
Зочин:
uldsen muu emnelguudee yah gej bn aa
2015-09-19
iim ajil hiij chadahgui darga nariig halaach:
Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын үзүүлэлт alt 1. Эрүүл мэндийн байгууллагуудын 2015 оны эхний хагас жилийн үр дүнгийн гэрээний үнэлгээгээр “А” буюу МАШ САЙН 90-100 үнэлгээгээг нэг ч байгууллага үнэлэгдсэнгүй. 2. УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ЦССҮТ, ЗӨСҮТ “В” буюу САЙН 80-89 оноогоор үнэлэгдлээ.
2015-09-19
zochin:
Khh chamtai sanal neg bn
2015-09-19