Номын баяр тэмдэглэж байна
2015-09-19

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг “Номын баярын өдөр” болгосон билээ.

 

Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын нээлт нөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болсон. Мөн Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэнэ. Чингисийн талбай дахь Номын баярын өдөрлөг 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх юм.

 

Өдөрлөгөөр “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын  уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд болж байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин