Францис Кубад ирэв
2015-09-20

 

Ромын хамба лам Францис Куба улсад шашны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ.

 

Францисыг хүрэлцэн ирэх үед тус улсын удирдагч Раул Кастро болон албаны хүмүүс хүлээн авчээ. Кубын удирдлагууд хамбатны айлчлалд зориулж Гавана хотын хөдөлгөөнийг хязгаарлахаас гадна хувийн байгууллагуудын хаалгыг барьжээ.  Мөн хот даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна.  Хамбатантай уулзахаар Гавана хотын төвд ойролцоогоор 10 мянган хүн цугларчээ.

 

Тус улсын удирдагч Раул Кастро өнгөрсөн сард Францисыг эх орондоо айлчлахыг хүссэн байна.

 

Францис айлчлалынхаа хүрээнд Кубын шоронгууд болон сүмд очихоос гадна удирдагч асан Фидель Кастротай уулзахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин