Ирэх сонгуульд яана аа
2015-09-20

 

 

Үнэгүй нэг бол үнэгүйдүүлсэн юм гэдэг эргээд сайн тусгалгүй гэдгийг харуулсан хоёр үйл явдал болсон талаар нийгэмд яриа хөөрөө өрнөсөн л байна.  Л.Гансүх зөвлөх нарын шүүх хурал болон үнэгүй юм тараах мэдээллээр ганц даллаад 3000 илүү хүн цуглуулчихаад өөрөө “шоконд” орсон Г.Майцэцэг захирал нарын дуулиан шуугиан манай гажуудсан сэтгэлгээтэй хүмүүс дээр дооргүй хэр олон болсныг харуулж байна.

Хэд дахин хямдарсан үнээр шуудай нүүрс иргэдэд өгөх буянлаг ажил мөн байсан боловч төр компанийн аж ахуйн ажилд хутгалдаж лангуун дээр зогсох ёстой дэмий гэдгийг л харууллаа.

 

Өнгөрсөн жил нүүрс нийлүүлсэнээ дүгнээд алдагдалтай юм байнаа гэж Багануурын уурхайнхан хэлээд байхад ариун үйлсээс бултахгүй шүү гэж шахсаар байгаад л үргэлжүүлсэн гэж ойлгогдохоор дүр зураг шүүх хурлаас бууж байна лээ.  Хэрвээ Бага-Нуур ХХК төрийн өмчит бус цэвэр хувийн компани байсан бол Ерөнхий сайд өрөөндөө дуудаж үүрэгдсэний дангаар алдагдалтай ажиллахыг зөвшөөрч  гэр бүлээ бизнесээ эрсдэлд оруулахгүй. Шууд л чадахгүй л гэнэ. Нүүрсээ хямд өг гэж бүүр шахаад байвал саяны Эксклюзив компанийн захирал шиг бүүр адарч нүүрсээ зүгээр тараана гэж сенсаацлан засгийг хачин байдалд оруулж болно шд.  

Нүүрс тойрсон шүүх хурлыг дүгнэх гэсэнгүй. Зүгээр бусдын л адил хурлын явцыг харж суусны хувьд бодлоо хуваалцаж байна. Төр буюу түүнийг дөрвөн жил эрхшээгч намууд “поп” юм хийж дараагийн саналын багцаа боох гэж улайрдаг. Үүндээ төрийн хэдэн компанийг хөлдөө чирж алдагдал өрөнд оруулж сэхээгүй болгож байгаа жишээг эдийн засагчид байнга л хэлж байдаг.

 

Зах зээлд шилжсэн орон гэх. Жамаараа өрсөлдөөнөөрөө явах зүйлд хутгалдан орж үнийг хүчээр барьсаар ирсэн нь наанаа иргэдээ харж үзээд амлалтаа биелүүлээд байгаа боловч цаанаа гажуудал завхралын хөрс бэлдсэн асар хортой популизм яваад байгаа шүү. Наад зах нь эрчим хүч дулааны үнийг үнэндээ төр хүчээр барьсаар ирсэн. Үүний дүнд эрчим хүчний сүлжээ нь одоо үзүүр нь үл харагдах өрийн сүлжээ болж хувирсан байгаа.

 

Шатахууны үнийг барьсаар дарсаар ирсэн. Төрөөс хэчнээн ч гааль татварын хөнгөлөлт зээл татаас олгож байгаа билээ. Дэлхий даяар нефтийн үнэ навс унаад байхад нэг төгрөгөөр хямдруулахгүй л байна. Жамаараа яваагүйнх нь гор гарч байгаа. Эрэлт нийлүүлэлтийн хуулиараа бол шатахуун өдийд хямдарсан л байх учиртай.

 

Шинэчлэлийн засийн газар гарч ирэнгүүтээ яаран эхлүүлсэн Ипотек-ийн зээл бол бас л хутганы ирэн дээр яваа ажил. Компаниуд хаалгаа барьж ажилчидаа цомхотгож ажлын байр орлогын баталгаа алдагдаж байгаа нь эрсдлийг дуудсаар байгаа.

 

Одоо бүүр поп –доод урьдчилгааг 10 хувь болгоно гэж байгаа. Гэхдээ асуудал урьдчилгаа мөнгө их бага байхдаа бус авсан зээлийг иргэн төлөөд явах ажлын байртай, орлоготой байх баталгаа л чухал байгаа шд. Энэ зун онгоц дүүрэн дүүрэн ниссэн Солонгосын 3 сарын визтэй хүмүүсийн олонх нь  байрны лизингийн дарамтаа жоохон ч гэсэн багасгахаар ирснээ ярьж байсан. Энд нэг хоёр сар ажиллаад 3 сая төгрөг лизингдээ өгчихвөл он гартал хэсэг амьсгаа авах юм даа гээд л гүрийж байсан. Одоо бүгд эх орондоо буцаж ирсэн. Эндээ ингээд хий эргээд он гараад ажлын байр гарахгүй, ажил хийж байгаа нь цалингаа цагтаа авахгүй болохоор өнөөх зээлээ яаж төлөх юм. Бүү мэд.

 

Төгсгөлд эхэлсэн сэдэвтээ ороход Номингийн гадаа үнэгүй хувцас авахаар ирсэн тэр олон иргэдийн дийлэх нь бол эргүүлж  зараад талхны  мөнгө нэмэрлэчих гэсэн санаа өвөрлөж ирсэн байгаа. Тэрнээс хэчнээн ядуу сэтгэлгээтэй байлаа ч бөөнөөрөө, гэрээрээ нэг компанийн хувцсаар ижилсчихээд яваад байхгүй. Мөнгө олох л юм байвал юунд ч хошуурч мэдэхээр 90-д оны том масс эргээд бий болсон байх шиг санагдлаа.

 

Ирэх сонгуульд яана даа бид.. Урьдын адил бэлэн мөнгөний амлалт зүгээр тараах баялагийн хишгээр саналаа худалдахад бэлэн тун ч ичихгүй болсон  ядарсан иргэд нэмэгдээд л байна.

 

 

Б.Хэгжүүн    

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Би ч адилхан:
Чадаж байгаад нь аргагүй гээд хөгшин залуу, дарга цэрэг, төрийн хувийнгүй аашлаад байхаар аргагүй ш дээ. Ахмад хүн нь ахмадаараа үлгэрлэж, залуу нь үлгэрлэн дагадаг үнэт зүйл гэж байхаа больсон байхад аргагүй.
2015-09-21
Зочин:
ALTANHUYAG GANSUH 2-G CHANGA DEGLEMTEID 20 JIL HII
2015-09-21
dddd:
iim balai ulsaas mungu idsen umnuudiig shorond hiivel taarna
2015-09-21
Зочин:
албаар ийм болгож байгаа хүмүүс ирээдүйд их л үнээр нэийгээ төлнө дөө
2015-09-21
Иргэн:
Гол нь нуурсийг хэдээр гэдэг бус харин яагаад гансух оорийн хамаатнаараа дамжуулж зарав гэдэгт бна
2015-09-21
Зочин:
Шүүх хурлаас харахад Багануурын тэр хүүхэн илт сүрдүүлгэнл орсон байна лээ. Хэн шахаж нүүрсэний үнийг хямдруул гэсэн бэ гэхэд хэлж чадахгүй байсан. Гансүхийг одоо хаашаа юм энхийн цагааг тагтаа болгох гээ юу, энэ хөтөлбөр нэрэн доор хоёрын хоёр коипани байгуулж тэрүүндээ ах дүүгээрээ удирдах болон сүнхүүгийн албан тушаалуудыг нь хийчихсэн энэ тэр. Төрийн өмчит компанийг үндсэндээ дарамталж байгаад л нүүрсийг нь аваад жингийн зөрүүн дээр луйвардсан байна лээ шдээ
2015-09-21
Зочин:
Uildveree haasan n deer baina,yadaj zardal or nemegdehgui
2015-09-20
Зочин:
Ardchilsan nam Mongol ornii tsusiigch holiloo doo,uhsenii ardchilal
2015-09-20
Zochin:
Elbegdorjiin yabuurgui bodlogiin zolios gansuh.
2015-09-20
Зочин:
Undesnii uildweree tatwariin uyan bodlogoor demjihgui bol uildwer hugjuulne gej hudlaa shtee
2015-09-20
zochin:
ene neeren arai dendv yma zasag turiin bolj bvtehgvi ymiig esergvvtsej talbaid jagsaya gebel ochih eh oron ch hvn oldohgvide vnegvi ym abna geheer baij baigaag ni mongolchyyd neeren ymar archaagvi bolson ym be gytamshig
2015-09-20
Unen:
Zarchim ni zah zeeleer mehanizm ni sociolizmasr yavaad baigaa mongoliin efiin zasag ene zerchlees uuden defolitiin bosgond tulsaan Odoo cagiig ashiglasd buh suuri uner chuluuluh ganchan garc bii Neg l udaa hund baidald orood ergeed bosohdoo eruul hursun deer bosoh bolno Cahilgaan nuutsnii uniig nen yaraltai chuluuluh yostoi
2015-09-20
Зочин:
Г.Майцэцэг балай авгайгаас болж Гансүхийг харлуулах сэдэв олжээ Гансүхийг Г.Майцэцэгтай харьцуулах нь тэнэг шүүү Гэр хороололд 200000 гаар зардаг нүүрсний ченж мафийг Гансүх бут цохиж 80000 зарсан нь зөв шүү дээ Г.Майцэцэг балай авгай үнэгүй гэж орилчихоод одоо үгнээсээ буцдагийн тэнэг өлөгчин Ингэж олон хүнийг хуурч нийгэмийн дунд замбараагүй байдалд турхирсан өлөгчинг торгоочээээ
2015-09-20
Зочин:
Монголын тер ард иргэдээ нарийн аргаар луйвардаж,дарга нар нь еерсдее тансаглах юмдаа. НИТХ- ын телеелегчдийн 2015-01-16 ны 10 тоот тогтоол гарч БЗД-ийн 50 жилийн ойг 2015-10-15- нд тэмдэглэх болжээ.БЗД-ийн НДХ-ийн байцаагчид тус дуурэгт ажил уйлчилгээ явуулдаг ард иргэд, ААНэгжуудээс доод тал нь 500,000-тег-ийг БЗД ийн херенге оруулалт бутээн байгуулалтын тев ОНУГазрын нэр дээр УБ хотын банкны 2609033034 тоот дансанд хандив нэрээр дарамтлан хийлгэж байх юм!!! Уунийг хууль хяналтын байгууллагууд шалгавал овоо том менгений НО-той хэрэг уусэж мэдэх юм!!!!!
2015-09-20
Батэрдэнэ:
Нүүрсний уурхайнууд цахилгаан станцуудад дандаа алдагдалтай үнээр нүүрсээ өгч тэр үед тонныг нь 20 мянган төгрөгөөр цахилгаан станцууд нь ард иргэдэд алдагдалтай үнээр цахилгаан дулаанаа өгч ирсэн. Энэ сэтгүүлч тийм л шударга юм бол цахилгаан дулааныхаа үнийг цахилгаан станцад алдагдагдалгүй үнээр төлчихөөд олон юм донгосох хэрэгтэй. Бага нуурын уурхай харин ч 20 мянгаар цахилгаан станцад өгч байсан нүүрсээ 27.5 мянгаар өгсөн байна.
2015-09-20