Сөүлийн өдрүүд үргэлжилнэ
2015-09-21

Улаанбаатар хотноо энэ сарын 21-23-ны өдрүүдэд "Сөүлийн өдрүүд"-ийг тэмдэглэнэ. Энэ хүрээнд БНСУ-ын Сөүл хотын дарга манай нийслэлд албан ёсоор айлчилж байна. Өнөөдөр 08:00 цагт НЗДТГ-ын Б танхимд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Сөүл хотын даргыг хүлээн авч уулзана.

 

Мөн "Сөүлийн өдрүүд" гэрэл зургийн үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ.

 

Харин 17:00 цагаас Соёлын төв өргөөнд Сөүлийн өдрүүд урлагийн тоглолт болно. Тус тоглолтод оролцохоор Солонгосын алдартай хамтлаг дуучид иржээ.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин