Францис руу халдахыг санаархжээ
2015-09-21

 

Ромын хамба ламтан Францис Кубын удирдагч Раул Кастрогийн урилгаар тус улсад гурван хоногийн хугацаатай шашны айлчлал хийж байгаа юм. Тэрбээр өчигдөр нийслэл Гавана хотноо цугларсан хүмүүстэй уулзсныхаа дараа тус улсын удирдагч асан Фидель Кастротай уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  

 

Тэд хагас цаг орчим улстөр, шашин болон хэт даврагчдын асуудлаар ярилцсан хэмээн Ватиканы хэвлэлийн албанаас уламжлав. Хамбатанг Кубад айлчилж буйтай холбогдуулан Аргентины Ерөнхийлөгч Кристина-Фернандез де Киршнер ирж уулзаж, эх орондоо айлчлахыг хүссэн байна.

 

Францисын айлчлалтай холбогдуулан Гавана хотноо онц байдал зарласан бөгөөд хамбатанг “Хүнийг шашнаар нь ялгах хэрэггүй” гэх илтгэлээ тавьж байхад гурван этгээд халдахыг санаархсан байна. Гэмт этгээдүүд хамбатан руу чулуу шидэхээс гадна, гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг тэслэхийг санаархжээ.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Eegii:
Shuud iihan haanaas medeegee avdagiin bol?!
2015-09-23