“Их хотын барилга”-ыг танилцуулав
2015-09-21

 

МҮЭСТО-нд энэ сарын 18, 19, 20-ны өдрүүдэд "Их хотын барилга 2015" үзэсгэлэн зохион байгуулагдлаа.

 

Үзэсгэлэнд Сипоко ХХК “Энхжин хотхон”, NNGU ХХК “Залуу гэр бүл”, Ноёд констракшн “Тарвилан хотхон”, Бүти ХХК "Манзушир өргөө", Дамар Бат ХХК "Casari Mongolia", Victory town, “Naran mall”, “Улиастайн Тэнгэр” ХХК, Elizabeth, Номун Виллаж, Time tower, Blue Dragon, Монь ивээл хотхон, Өргөө таур, Victory town зэрэг шинэ орон сууц, хотхоны танилцуулга хийгдсэн.

 

Мөн барилгын материал үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, барилгын туслах материалын худалдаа үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, банк болон ББСБ-ийн төлөөлөл оролцож, орон сууц худалдан авах хүсэлтэй иргэдэд шаардлагатай мэдээллээр хангаж өглөө.

 

 

 

 

 

 

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин