Эрүүл мэндийн салбарыг унагасан Г.Шийлэгдамба Өвлийн спортын “амыг барих” үлдлээ
2015-09-21

“Гэмтэл согог, судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, гавъяат эмч З.Мэндсайхан Эрүүл мэнд, спортын сайдад ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гарагт буюу 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр  тавьжээ. Тэрбээр салбарын сайддаа   хандаж бичсэн  өргөдөлдөө  “Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж, цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын албан тушаалаас чөлөөлж өгнө үү”  гэж онцлон дурдсан  талаархи  эх сурвалжийн мэдээлэл цахим ертөнцөд  тэр өдөр хамгийн ихээр уншигдав.  Нэг талаар монголчууд хүний мууд дуртай болохоороо л  хамгийн өндөр тандалтыг авсан хэрэг гэж үзэж болох ч “Эрүүл мэндийн бодлого ноцтой алдагдаж, цаашид тэвчих аргагүй болж байгаа тул..,” гэх өгүүлбэр энэ салбарын ажил нэг биш,   сайд нь чадваргүй, мэдрэмжгүй байгааг бэлхнээ хэлээд өгсөн  баримт бүхий жишээ биш гэж үү. 
 

Гэмтэл согог, судлалын үндэсний төв бол  Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнгө төрх, хөгжлийг илэрхийлэх түүчээ бүхий байгууллага.   Гэтэл энэ байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа хийгээд хөгжил нь ямархан төвшинд явааг захын үйлчлүүлэгч хэлээд өгнө.  Эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйд хүрч,  шалаар нэг   орь дуу тавьж  орилсон  өвчтөнүүд, багаж тоног төхөөрөмж нь хэт хуучирсан эсвэл  байхгүйн улмаас  шаардлагатай эмчилгээ, мэс заслуудыг хийж чадахгүй байгаа нь нууц биш.  Үүний  горыг  эрүүл мэндийн салбарын сайд бус өвчтөн түүний ар гэрийнхэн амссаар байгаа юм.  Эл нөхцөл байдал сүүлийн   найман жил үргэлжилж буй. Авч буй арга хэмжээ гэж эрүүл мэндийн салбарт алга. Сайд нар нь  байсхийгээд солигддогийг эс тооцвол шүү дээ. Боловсролын салбарын шинэчлэл гэж дуулдсанаас  эрүүл мэндийн салбар бодлого, зорилтоо ийн тодорхойлж байна гэх  юм  чихний үзүүр шүргээгүй.


Ингэж хэлэхээр,  бид юм хийж байгаа  тухайлбал,“  вирус гипатитын эсрэг үндэсний хөтөлбөр” –ийн  хүрээнд  элэгний “С” вирусын эмийг АНУ-аас оруулж ирэн хямдралтай үнээр  нийлүүлж эхэлсэн. Мөн  нэгдсэн том эмнэлгүүдийн ачааллыг багасгах зорилгоор  өрхийн эмнэлгүүд дээр  шээс, цусны  шинжилгээг авдаг болсон гэх байх.  Тэгвэл энэ чинь дэд сайд асан Ж.Амарсанаагийн  санаачлан  Г.Шийлэгдамба сайдад ажлаа хүлээлгэж өгөхдөө  суурийг нь тавьж, хэрэгжихэд  бэлэн болсон шахуу  хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг хүссэн шиг санагдаж байна.  Тэгэхээр Г.Шийлэгдамба сайд томилогдсоноосоо хойш нүдэнд гялтайх юу хийсэн нь лав одоогоор алга. Өнөөдөр улсын гэгдэх том эмнэлгүүдийн байж байгааг хар.  Хэт авианы өндөр давтамжтай эхо аппаратаар оношлуулах хэрэг гарвал тэгээд л өнгөрөө. Түүнийг нь  хувь хүмүүс хэдийнэ оруулж ирээд нөгөө эмнэлгүүдэд нь өрөө түрээслэн ажиллуулж байх жишээний. Эсвэл хувийн гэх тодотголтой “Сонгодо”, “Гранд мед”, гадаадын хөрөнгө оруулалттай “Интер мед” эмнэлэг рүү очих хэрэгтэй болдог.


Азаар эдгээр эмнэлэг нь  халаасандаа мөнгөтэй хүнд үйлчилгээг бүрэн утгаар нь үзүүлэх юм даа. Тэгэхээр  эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба сайдын  авч хэрэгжүүлж байгаа бодлого нь  эрүүл мэндийн салбарт хөл тавьж буй хувийн хэвшлийнхнийг дэмжихээс хэтэрсэнгүй.  Мэргэжлийн бус болоод тэр юм болов уу гэхээр бусад салбарт ч мөн адил мэргэжлийн бусчууд ажиллаад болгоод л байгаа дуулдах юм. Г.Шийлэгдамбыг  эрүүл мэндийн салбарт хөл тавьснаас хойш  лав нэг ч өрхийн эмнэлэг шинээр ашиглалтад орсонгүй бас ямар нэг дорвитой өөрчлөлт энэ салбарт хийгдсэнгүй. Хатуухан хэлэхэд, сайд маань намынхаа даргыг даган МАХН-ын үйл ажиллагааг сурталчлах ажлаа салбараасаа дээгүүр тавьдаг нь сүүлийн хэдэн өдөр тодорхой болов.


“Зууны мэдээ” сонины тэргүүн  нүүрэнд намынхаа дэргэд малийтал инээсэн Г.Шийлэгдамбын зураг залраастай.  Айлын хойморт заларч, настнуудад хүндлэл үзүүлж явах зуурт  арын тань ажил хэцүүдэж,  том том эмнэлгийн  захирлууд эхнээсээ өргөдлөө өгч эхлэв бололтой.   Түүнчлэн дэлхийд   Монгол Улс улаан бурхан өвчингүй боллоо хэмээн тунхаглаж байсан алхмаасаа ухарч, уг өвчинд 2014 оны зургадугаар сараас  зунжин, намаржин, өвөлжин  дээрэлхүүллээ.  Одоо ч улаан бурхан өвчин туссан гэх дуудлага өгсөөр байгаа гэнэ лээ.  Үүнтэй зэрэгцээд тэмбүү өвчин газар авсаар. Хөдөө орон нутагт, тухайлбал Дорнод,  Хэнтий, Сүхбаатарт  өндөр хурдтайгаар дэгдсэнийг өнөөдөр ч дарж чадахгүй байгааг юу гэх вэ.  
 

Энэ мэтчилэн олныг дурдаж болно. Нөгөөтэйгүүр, ядаж байхад яар гэгчээр эрүүл мэндийн салбар араасаа спорт гэх  том салбарыг дагуулаастай. Спорт бол бие даан хөгжих  учиртай том шинжлэх ухаан. Монгол Улс л бие бялдрын хөгжил,  бэртэл гэмтэл гэх утгаар нь эрүүл мэндийн салбарт лайхайтчихаж байгаа болохоос биш.  Г.Шийлэгдамбын  спортын  салбарт  авч хэрэгжүүлж буй бодлогыг  түмэн олон  олж сонссон болов уу. Үгүй гэдэгт би хувьдаа хоёр гараа өргөнө. Яг үнэндээ бол бодлого хэрэгжүүлэх сайд нь ч  юу ч хийгээгүй, удирдлага дор нь ажилладаг, спорт хариуцсан  дэд сайд Т.Болдбаатар ч  сэтгэл  гаргасангүй.  Энэ хоёр эрхмийн хийх ёстой ажлыг спортын холбоодууд л хийж байх шиг байна.  Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр  их аварга  Д.Дагвадорж ажилладаг бол жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчөөр Х.Баттулга нар ажилладаг.

Дэлхийд  мөртэй тамирчид холбоодыг удирдаж,  их   спортод  зүрх сэтгэлээ зориулсан хүний  жаргал зовлонг яс махандаа тултал мэдэргийн хувьд  тамирчдыг эдийн засгийн хувьд санаа зоволтгүйгээр бэлтгэл сургуулилтаа хийхийг шаарддагийнх нь үр дүнд Монгол Улсын төрийн дуулал дэлхийн дэвжээнээ эгшиглэдэг нь  бодит үнэн. Бокс, хөлбөмбөгийн тухайд  цаанаасаа санхүүжилттэй гэж хэлж болохоор. Дэлхийд  олон улсын хөлбөмбөгийн  холбоо шиг мөнгөтэй, тэр хэрээр хөгжил дэвшлийнхээ төлөө цацаж байдаг байгууллага гэж бараг  үгүй. Чадалтай ерөнхийлөгчтэй учраас   жүдо бөхийн ордонтой болох асуудал яригдаж, бүх ард түмнээсээ сэтгэлийн  хандив цуглуулах аянд мордоцгоосон бол  хөл бөмбөгийн холбооны шинэ ерөнхийлөгч  А.Ганбаатар Монголын хөлбөмбөгчдийг дэлхийд хүчтэй өрсөлдөгч болгохын төлөө сүүхэй гарган гаднаас нэр хүнд бүхий дасгалжуулагч урьж, талбай дээрээ  элдэв тоглолтуудыг зохион байгуулах болсныг бид мэднэ.


Тэгэхээр  энэ нь   бэл чадалтай,сүүхэйтэй,  спортод элэгтэй ерөнхийлөгчтэй холбоо оршин тогтнож, амжилт нь ар араасаа түрж байгаа бол  халаас хоосон ерөнхийлөгчтэй нь унаж, мөхөж байгааг харуулж буйн тод жишээ гэж хэлж болохоор.  Амжилттай явааг нь жүдо, чөлөөт хоёроор төлөөлүүлсэн шигээ сөнөж, мөхөж байгааг нь Монголын тэшүүрийн холбоогоор жишээ татая.    Энэ  спорт бараг мөхлийн ангал дээр оччихоод байгаа юм билээ.  Хариуцсан яам нь дэмжлэг үзүүлэхгүй, шигшээ багийг нь байгуулахгүй жил тойрон  хөсөр хаяж орхихоор  тэшүүрийн спортын хувь заяа  хэрхэх нь тодорхой.  Цагтаа манай улсад тэшүүрийн спорт жинхэнэ утгаараа  хөгжиж, олон улсад Монгол Улсын нэрийг гаргаж явсан түүхтэй. Үүнийг магадлах шаардлага гарвал гавьяат тамирчин Цэнд гуайтай уулзан  тухайн үед гаргасан амжилтыг нь сонсчиход гэмгүй.  Тэр үед төр ч чадлаараа  дэмжин, бэлтгэл сургуулилтад шаардлагатай хөрөнгө, санхүүжилтыг нь  түвэггүй шийддэг байсан биз.  Одоо л сайддаа гадуурхагдан  ад үзэгддэг болсон  болохоос биш.


Тэрбээр эл материалыг уншаад “Би ад үздэггүй, дэмжсээр ирсэн” гэх байх л даа. Харин надад тийм гэж хэлэх үндэслэлүүд байна.   Дэлхийд  хурдны спорт хөгжиж, амжилтууд нь минут, секунтээр бус доллиор хэмжигдэж байхад Монгол Улс битүү дээвэртэй ордонтой болох тухай ярьсаар лав зургаан жилийн нүүр үзэж буй.  Уг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн тэшүүрийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ битүү дээвэртэй  ордонтой болох  асуудлыг  бараг шийдэж,  шаардагдах хөрөнгийг улсын төсөвт суулган  Буянт –Ухаа-2 хорооллын орчимд барих тухай яригдаж эхэлсэн ч  Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба томилогдсоноор  төр яагаад ч юм  өгсөн  газраа  буцаагаад авчихсан байдаг. Тэшүүрчдийн ч аз дутаж,   эрхэм гишүүн ч ерөнхийлөгчөөсөө татгалзаж орхисон. Ингээд л битүү дээвэртэй ордны асуудалд цэг тавигдсан гэж хэлж болно. 

Гэвч тэшүүрчид бэлтгэл сургуулилтаа орхиогүй.  Зайсан толгой өөд гүйн, төв цэнгэлдэхийн дугуй талбайг тойрон хуурай бэлтгэлээ  бололцооныхоо хэрээр хийсээр,  үзсээр байгаа. Харин яам нь тэшүүрчдийг үл тоон, шигшээ баг байгуулна, зуны нэгдсэн бэлтгэл буюу цугларалтад  гаргана гэж хуурсаар намрын адаг сартай золгуулах нь тэр. Гэтэл дэлхийн тамирчид хэдийнэ мөсөн дээрээ гарчихсан, эхний тэмцээн хаяанд тулаад байдаг. Монгол Улс таг чиг, дэмий горьдсон тамирчид нь  Зайсангаа тойрч гүйсээр.  Ингэж хэлэхээр эрхэм сайд  “олимпийн эрхээ аваад над дээр орж ирээрэй” гэх байх.  Би бас таны өмнөөс тэднээс асууж үзсэн.  Монголын тэшүүрчид  Залуучуудын Дэлхийн цомын аварга шалгаруулах  цуврал тэмцээнүүдэд амжилттай  оролцож /2015 оны гуравдугаар сард Канадын Калгари хотноо зохиогдсон/  2016 оны хоёрдугаар сарын 12-21 хооронд  Норвеги улсын  Лиллехаммер хотноо болох Залуучуудын өвлийн олимпийн II наадамд оролцох эрхийн төлөөх цуврал тэмцээнүүдэд оролцох эрхтэй болжээ.  Дашрам өгүүлэхэд,  олон улсын олимпийн хорооноос ирүүлсэн өвлийн олимпод оролцох тамирчдын нормтивыг манай тамирчид өнгөр­сөн гуравдугаар  сард гаргасан амжилтаараа хэдийнэ хангасан гэж  хэлж болохоор юм билээ. Энэ нь  Монголын тэшүүрчид өвлийн олимпод оролцох  боломжтой гэсэн үг.  Гагцхүү сайдын сэтгэл, яамны дэмжлэг л хэрэгтэй юм билээ.  Эс тэгвээс та өвлийн спортын амыг барьсан ялд  унах байх даа. 
 
 

Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Төрийн бодлого буруу явагдаж байгаагийн тод жишээ . Салбар бүр дээр мэргэжлийн бус улс төрийн томилгоогоор очиж байгаа хүмүүс ард түмний төлөө ажил хийх үү
2015-09-21
Зочин:
Ter hunii garguun hiij chadah zuil n arhi uuj shilreh, avgai huuhen erguuleh, huuhen shig hov yarij, humuusiih hagaralduulah yum
2015-09-21
zochin:
Зарим нь хамь архидсан юм шиг, зарим нь хамт явж байсан юм шиг юм бичих юмаа. Нэгнийхээ бичсэнийг хуулаад нэг үг нэмээд л сэтгэгдэл үлдээхийн. Салбарын сайд гэдэг чинь засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж баримталж ажилладаг болохоос, будаа тариа тариад, эм тариа хийгээд, зам талбай бариад явдаггүй гэдгийг мэдэхгүй байж битгий сэтгэгдлээ үлдээх гэж хүний үгээр үг хийж байгаач дээ, өрөвдмөөр юм. хүн муулах гэж байхаар хэрэгтэй мэдээгээ олоод уншчихаж баймаар юм дөө.
2015-09-21
Зочин:
МАХН-ЫН НОХОЙН БААС ШҮҮ ДЭЭ. ЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ ОЙЛГОХ Ч ҮГҮЙ. ЯДАЖ ӨӨРИЙНХӨӨ ӨМНӨӨС ИЧИЖ ҮХЭЭСЭЙ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖЕР САНААТАЙ НӨХӨР ХӨДӨӨ ГАДАА ЯВАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. САЙДАА Ч АЛД ДАА. СААД Л ГЭАЭЭС ӨӨРӨӨР ЮУ ГЭЖ НЭРЛЭХЭВ.
2015-09-21
irgen:
ene neg shalig dampuu nuhur salbaraar togloj guitslee de. Tuunii ard Havdariin zahiral guldiisen Tumurbaatar gegch bgaa, odoo gemliin dargaar uuriin avga ah Sanduijaviin huu Sukhbatiig tavih sanaatai guij yavaa da. Tumruu, hanaj tsadahgui hagarch uhvee - See more at httpwww.wikimon.mncontent63906.shtmlsthash.zhfxaWYw.dpuf
2015-09-21
Зочин:
Arhichin dampuu gar
2015-09-21
Bayara:
Namiin bairandaa ceks hiij bgaad barigdsan hulgaich da
2015-09-21
Bayara:
Namiin bairandaa ceks hiij bgaad barigdsan hulgaich da
2015-09-21
Bayara:
Namiin bairandaa ceks hiij bgaad barigdsan hulgaich da
2015-09-21
Зочин:
Erguu arhichind eruul mendiin salbariig atguulsniig n harahad tur zasag art tuMniig hairlahgui, Saihanbileg ard tuMniig uh gej baigaatai adil bish uu?!!
2015-09-21
Зочин:
Erguu arhichind eruul mendiin salbariig atguulsniig n harahad tur zasag art tuMniig hairlahgui, Saihanbileg ard tuMniig uh gej baigaatai adil bish uu?!!
2015-09-21
Зочин:
Balai arhichin said bolonguutaa yamniihaa hamag darga nariig bugdiig halj, gadnaas baahan Meddegguid ereen tsoohor gegchiin nuhdiig tavisan n ezguiduulj bgad hulgailj tsulmuh gsn sanaa n yuM.
2015-09-21
Зочин:
MAHN ene arhichin balaigaa avaachee. Yos surtahuungui arhichin
2015-09-21
Зочин:
Ajlaa hiideggui, arhi uugaad shilreed yavchihdag hun. Odoo buur yamnii ajiltnuud n said mordood alga bolson gej kodoor yaridag bolson gsn shu. Said bolsnoosoo hoish hudlaa unen yum yarij turiin Munguur bainga gadaad yavdag ch ochood tur zasagtai bish eldev tonog tuhuurujiin kompanitai uulzaad irdeg gsen
2015-09-21
Зочин:
Dampuursan huviin surguuli boloh Tsog gedeg surguuliin huuramch diplomtoi. Ayalal juulchlaliin manager gej hunuust uuriiguu taniltsuuldag gsn huurhii
2015-09-21
Зочин:
Arhichin hvneer turiin said hiilgeed bdag emnelegiin darga naraa hallaa gej tushaal vzvvlj mungu salgadag Mendsaihan doktor yag sogtuud mungu uguh ni bitgii hel harahad ch haramsaltai bga da
2015-09-21
Зочин:
Arhichin hvneer turiin said hiilgeed bdag emnelegiin darga naraa hallaa gej tushaal vzvvlj mungu salgadag Mendsaihan doktor yag sogtuud mungu uguh ni bitgii hel harahad ch haramsaltai bga da
2015-09-21
Зочин:
Yamar ch bolovsrolgui, arhind gun orson balai amitan. Salbar udirdah n buu hel udur garagaa ch yalgahaa boliod arhi uugaad shilreed yavaad ugdug hun shde
2015-09-21
Бямбасайхан:
МАХН-ыг төлөөлөөгүй наад хүүр чинь Н.Энхбаяр гэдэг хувь айлийн сайд шүүдээ. хувь айл сайдтай болоод байгаа цаг дор юу хийх вэ дээ наадахи чинь
2015-09-21
Зочин:
Ugaasaa mongold hamgiin hotsrogdoltoi hamgiin hund surtaltai hamgiin avilgand idegdsen hamgiin doroi salbar eruul mendiin salbar shde. Ene hun olon jiliin bugshsan ene yalzraliig yaj boginohon hugatsaand zasaj chadah vede. Mash tom oorchlolt hugjil bolovsrol shaardlagatai
2015-09-21
Зочин:
Ядахад ямар ч боловсролгүй
2015-09-21
azaa:
baigal orchni yam g bas unagaa biz dee,hemjeegee medeed bolimoor yum!!!
2015-09-21
Zochin:
Naad urvagch nar chin yuch hiihgui ee.Enkhbayariin ugeer ajlana shuu dee!Ard tumniig doromjilj bn da!
2015-09-21