Тайра Бэнкс: Би өөрийгөө өрөвдөж байна
2015-09-21

“Америкийн дараагийн топ модель” шоуг санаачлагч, супермодель Тайра Бэнкс “People” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та буцаад “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэр болохыг хүсч байна уу?

-Тиймээ, үнэхээр хүсч байна. 2005-2007 он хүртэл “Victoria's Secret”-ийн сахиусан тэнгэрээр ажилласан. Хамгийн сайхан, мартагдашгүй жилүүд тэнд өнгөрсөн.

 

-Юу нь сайхан гэж. Өндөр өсгийт өмсөөд, хүнд далавч зүүх тийм сайхан гэж үү. Бүх зүйл хязгаарлагдмал. Идэж, уух гэх мэт?

-Бүх охид тайзан дээр гарч, олны анхаарлын төвд байхыг хүсдэг. Үгүй дээ, далавч зүүх яг сахиусан тэнгэр болсон мэт мэдрэмж өгдөг. Далавч том, илүү сүртэй, хүнд байх тусмаа чиний нэр хүнд өндөрт байна гэсэн үг. Нэг удаа миний далавч 10 гаруй кг жинтэй байсан. Их хүнд. Далавчаа зүүгээд тайзны ар руу явж байхад хөл их өвдсөн. Тэр үед их хэцүү байсан ч атаархал нуусан тэр хүмүүсийн харцыг хараад илүү итгэлтэй болсон. Тэр цагаас л өөрийгөө бусдаас илүү, амжилттай яваа гэдгээ мэдсэн.

 

-Гэхдээ та сахиусан тэнгэр байхыг тийм ч их хүсээгүй. Хэдхэн жилийн дараа л хувийн бизнес хийхээр шийдсэн?

-Надад гайхалтай санал ирсэн юм. Тэр бол цаасан дээр л зохиол нь гараад байсан  “Америкийн дараагийн топ модель” шоуг бодит ажил хэрэг болгох санал ирсэн. Би олон охидын мөрөөдлийг биелүүлэхийн тулд сахиусан тэнгэр байхаас татгалзсан. Гэхдээ сонголт буруу биш байсан. Энэ шоунаас олон охин мөрөөдлөө биелүүлж, бусдад үл харагдах далавчтай болсон. Америкаас гадна дэлхийн 40 гаруй улсад  “Америкийн дараагийн топ модель” шоутай адилхан шоу зохион байгуулж байна. Дэлхийн нэр хүндтэй шоун дунд миний санаачилсан, миний хөтөлдөг, миний бүхий л амьдралаа зориулсан энэ шоу явж байна.  Би хүүхэд байхаасаа л шүүгч болохыг мөрөөддөг байсан.

 

 

-Таны хүүхэд насны амьдрал тийм ч гэрэл гэгээтэй байгаагүй. Яагаад загвар өмсөгч болсон юм бэ?

-1990 оны эхээр өнгөт арьстай моделиуд загварын тайзнаа хүч төрөн гарч ирсэн. Наоми бид хоёр зэрэг л тайзан дээр гарсан. Өнгөт арьстнууд тайзан дээр алхахад мэдээж хэрэг хүн бүхэнд таалагдаагүй. Гэхдээ хөдөлмөр, чадварын хүчээр бид загвар зохион бүтээгчийн итгэлийг олж, шинэ загваруудыг өмсч тайзан дээр гарах болсон. Яагаад загвар өмсөгч болсон бэ гэж үү. Амжилтад хүргэх хамгийн зөв сонголт тайзан дээр алхах гэдгийг эрт ухаарсан учир загвар өмсөгч болсон.

 

-Та загварын тайзнаа тоотой хэдхэн өрсөлдөгчтэй. Гэхдээ та сүүлийн үед загвар өмсөгч гэхээсээ илүү жүжигчин шиг харагдах болсон. Үсээ тайрч, жин нэмэх болсон. Нэг хэсэг загварын тайзаа орхино хэмээн ярьдаг байсан ч энэ яриа хэсэг хугацааны дараа чимээгүй болсон. Гэнэтийн өөрчлөлт ямар нэгэн шалтгаантай холбоотой юу?

-Тиймээ. Би өөрийгөө ийм бүдүүн, царай муутай болно гэж бодоогүй. Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л бусад шиг идэж, энгийн амьдрахыг хүссэн. Олон жил “чимх хүнс” гэх хоолны дэглэм барьсан. Тиймээс л бусад шиг хачиртай талх, шарсан төмс зэргийг хэрэглэхэд жин нэмэх болсон.

 

-Үсээ тайрсан шалтгаан?

-Шалтгаан нь гадаад төрхөө өөрчлөхийг хүссэн.

 

-Та 1973 онд төрсөн. Хүүхэдтэй болоход хэтэрхий ахадсан нас бус уу. Хэзээ гэрлэж, хэзээ хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байна?

-Би эмэгтэй хүн. Энэ асуудал миний зүрхийг шаналгаж байна. Хүүхэдтэй болохыг хүсч буй ч бүтэхгүй.

 

-Юу гэсэн үг вэ. Төрөх боломжгүй гэж үү?

-Хүүхэдтэй болох боломжтой цаг хугацааг би карьертаа зарцуулсан. За нэг жилийн дараа хүүхэдтэй больё гэх бодлоор их олон жилийг ардаа орхижээ. Нэг л мэдэхэд 40 насыг давчихсан. Хүүхэдгүй, нөхөргүй өөрийгөө өрөвдөж сууна. Амьдралын утга учир гэх зүйл надад алга.

 

-Өөрөөрөө төрөх боломжгүй гэсэн үг үү?

 

-Тиймээ. Үр шилжүүлэн суулгах мэс засалд хэд хэдэн удаа орсон ч бүтэлгүйтсэн. Миний эцсийн найдвар үгүй болсон. Үгүй, боломжгүй гэдэг үгийг сонсоод үхэхийг хүссэн. Хүүхэд амьдралын утга учир гэдгийг одоо л ойлгож байна. Одоо ойлгож буй өөрийгөө зэмлэхээс өөр сонголт алга.

 

-Энэ явдал хэзээ тохиолдов?

-2013 оны хавар мэс засалд орсон.

 

-Бурхан минь. Үгүй байлгүй дээ.

-Үнэн үнэн. Сүүлчийн найдвар минь тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болох. Энэ ондоо багтаан хүүхэдтэй болох болно. Охид, бүсгүйчүүдээ жирэмсэн болох хүүхэд өсгөхөөс хэзээ ч битгий цаг хугацааг харамлаарай. Хүүхэд бол амьдралыг утга учир.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хайртай хүнийхээ хүүхдийг гаргавал яах бэ хамт амьдрахгүйч гэсэн тэр маань гэр бүртэй би гэр бүлд нь муу зүйлийг хийхийг хүсэхгүй байна.би тэрэнд маш их хайртай
2015-09-22
Зочин:
harin tiimee, medeed l bn. Dahij neg huuhed garganaa
2015-09-22
гэнэн охин шиг аашилахаа больсон нь дээр дээ:
гэнэн наасан энэ хүүхэн өдий хүртэл хүүхэдгүй нөхөргүй байна гэж юу байсан юм бэ өчнөөн найруулагч баян гарууд энгийн залуучуудтай бэлгийн ажил хийсэн тэр дундаас хүүхэд хийсэн нь байж л байгаа шүү дээ өөрөө харин нэр алдартай болох гэж улайрч байсан болхоороо дор хаяж нэг хүүхдээ авхуулсан биз тэгээд хүүхэд олохгүй өчнөөн эм тариа хэрэглэсэн одоо үр дагавар нь энэ
2015-09-22
oyunaa:
Yag unen heljee.udahgui huuhedt boloh bhoo amjilt
2015-09-21
tsomo:
Uneher goe yariltslaga boljee... huhed gargah hamgiin chuhal bolod bn mini huwid ch gsn amidralin une tsene huuhed uym bnda bvvr ulam iheer uhaarchlaa
2015-09-21