Жон Хамм тайзан дээр унав
2015-09-21

 

Америкийн телевизийн салбарын “Оскар” гэгддэг 67 дахь удаагийн “Эмми” шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын “Nokia Theatre L. A.Live” концертын танхимд зохион байгуулагдаж, шилдэгүүдээ тодруулж байна.

 

“Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг “Mad Men” киноны гол дүр, жүжигчин Жон Хамм хүртсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

42 настай жүжигчин эр шагналаа авахаар тайзан дээр гарч ирэх үедээ хальтирч, унасан байна. Тэрбээр эвгүй байдалд орсон бөгөөд боссоныхоо дараа “Бурхан минь. Өөрөөсөө ичиж байна. Унах үедээ өмдөө ураагүйдээ тун баяртай байна. Өмд минь урагдсан бол дотоож минь харагдах байлаа” гэж хэлжээ.

 

2013 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр “Өлсгөлөн тоглоом” цувралын од Женнифер Лауренс шагналаа гардан авахаар тайзны шатаар өгсөж байхдаа унаж байсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин