”Үндэстнийг брэндчилэх нь” хэлэлцүүлэг боллоо
2015-09-21

“Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд Гадаад хэргийн яамнаас цувралаар зохион байгуулж буй бодлогын хэлэлцүүлэг өнөөдөр “Үндэстнийг брэндчилэх нь (nation branding): Монгол Улсын бизнес, аялал жуулчлалын салбар” сэдвээр боллоо.


Хэлэлцүүлгийн эхний хэсэгт “Үндэстнийг брэндчилэх нь Онолын ойлголт ба дэлхийн чиг хандлага” сэдвийн хүрээнд Санхүү эдийн засгийн дээд сургуулийн судлаачдын баг болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд илтгэл танилцуулж, мэдээлэл хийв.


Хоёрдугаар хэсэгт “Монгол брэнд Боломж, бэрхшээл, онцлог” сэдвийн хүрээнд холбогдох салбарын яамд, агентлаг, МҮХАҮТ, Монголын бизнесийн зөвлөл, Эдийн засгийн форум, СЭЗДС, СУИС, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагын төлөөлөгчид санал бодлоо илэрхийлсэн.


Хэлэлцүүлгийн дүгнэлт хэсэгт “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлого” сэдвийн хүрээнд оролцогчид “Үндэстнийг брэндчилэхийн тулд Монгол Улсын хэрэгжүүлж болох оновчтой бодлого ямар байх”, “Монгол Улсын гадаад сурталчилгааны цогц бодлогын хэлбэр, агуулга, стратегийн тухай санал бодлоо солилцон дүгнэж ярилцжээ. “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” боловсруулах ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү цуврал хэлэлцүүлэг нь цаашид бусад хамаарах салбарын тодорхой сэдвээр үргэлжлэн зохион байгуулагдах бөгөөд тус хөтөлбөрийг “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын /2015-2040 он/ баримт бичиг”-тэй сайтар уялдуулах чиглэлд ГХЯ онцгойлон анхаарч байгаа аж.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин