Шүүхээ “шүүх” дөхлөө дөө
2015-09-22

Н.Энхбаярын хэргийн анхан шатны шүүх хурлаас хойш телевизээр таван өдрийн турш “full HD”-ээр олон нийтэд нээлттэй явагдсан өөр нэгэн шүүх хурал  шийдвэрээ гаргажээ. Шүүхийн шийдвэрийг шүүх эрх хэнд ч байхгүй л гэдэг.

Гэхдээ энэ  шүүх хурлын явцыг тойрсон шүүмжлэл, жиргээ постоор соршиал ертөнц хахаж бөглөрөх шахлаа.

 

Энд бараг шүүхийг шүүхийн дайтай хэлэлцүүлэг өрнөх шиг болов. Хэдэн жилийн өмнө экс ерөнхийлөгч Н.Энхбаяр шүүх хурлыг олон нийтэд нээлттэй дамжуулснаараа шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг зорьсон давхар санаатай байсан нь нууц биш. Аль нэг тал шүүхийн аливаа шийдвэрийг зөвшөөрөхгүй байх бол хэвийн үзэгдэл. Энд мөн л хүний эрхийг дээдлэх хэм хэмжээ яригдана. Тийм ч учир давж заалдах шатны шүүх гэж байдаг.

 

Шүүхийг зөвхөн хүнд ял өгдөг газар гэсэн ойлголт нийгэмд улам бүр зузаарч байгаа нь ажиглагдаж байгааг энд хэлэхийг хүслээ. Үүнд улстөрчдийн нөлөө явуулга их болж байгааг ч хэлэх ёстой юм. Шүүх нотлох баримтад тулгуурлан гэм буруутай бол хуулийн хүрээнд ял зэм хүртээж, гэм буруугүй нь тогтоогдвол цагаатгадаг.

 

Энгийн ойлголтоор хэрэг шалгах явцад бүрдүүлсэн мөрдөн байцаагчийн хавтаст хэрэг, түүнийг хянан харж дүгнэлт гаргасан прокурорын яллах дүгнэлтийн зөв эсэхийг дахин шүүж гэм буруутай эсэх талаар эцсийн шийдвэр гаргадаг газар нь шүүх. Энэ талаар “Хүний эрхийг хамгаалах эцсийн найдвар бол шүүх” гэж Ц.Оюунгэрэл гишүүн маш зөв хэлсэн байна лээ.

 

Шүүх ял өгдөг газар, шүүгчдийг хүрэл чулуун зүрхтэн мэтээр төсөөлөх нь нэг талаас нийгэм олон нийт хуулийн мэдлэг муутай байгаагийн илрэл гэж болно. Нөгөө талаас нийгмийн ухамсрын энэ сул тал дээр дөрөөлж шүүхэд үл итгэх, агаар бий болгон өөрсдийн сонирхлоор шүүхэд нөлөөлөх гэсэн санаатай явуулга газар авч буйд сэрэмжлэх цаг иржээ. Үүнийг Л.Гансүх нарын хэрэгт хамааруулан бичээгүй болохыг онцлон хэлье. Цаашид ч аливаа хэргийн үнэн зөвийг тогтоох шүүн дэнслэхэд шударга ёсны  асуудал тавигдсаар байх тул энэ сэдвийг хөндөж байна.

 

Урьд урьдын шүүхийн практикт ямар “уламжлал” байсныг сайн хэлж мэдэхгүй юм. Ямартай ч  хоёр ч удаа улстөрчдийн холбогдсон хэргийн шүүх хурал телевизээр шууд дамжуулахыг харлаа. Бидний мэдээгүй, мэдэхгүй өнгөрдөг олон үнэнийг ил болгосон энэхүү шүүхийн “шууд” эфирийн ач холбогдол их байлаа. Мөн ийм шууд дамжуулалтын сенсаацаар шүүгчдэд дам байдлаар нөлөөлөх гэсэн оролдлого гарч байсныг хэлэхгүй өнгөрч боломгүй.

 

Телевизийн эфирээр дамжин олон нийтэд шууд хүрсэн шүүхийн үйл ажиллагаанд өгч буй хүмүүсийн санаа бодол дүгнэлтэд шүүхийн талаар “олон ургальч” үзэл хангалттай байлаа. Туйлшрал мэдээж байгаа. Гэхдээ бараг бүгд санал нэгдэж байгаа зүйл бас ажиглагдаж байна. Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулийг яаравчлуулах хэрэгтэй болжээ. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль буюу шинэ төслөөрөө Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх нэртэй болж байгаа хуулинд хүний эрхийн хамгаалалтыг үнэхээр өөр түвшинд тавих хэрэгтэй болсон байна. Байцаагч прокурор нь хоёул яллах сонирхолтой нэг тал болчихвол хэрэгт шалгагдах явцад хүний эрхийн тухай асуудал юу ч биш болж хувирч болохоор болжээ гэсэн дүгнэлтийг шүүх хурлыг шууд үзсэн олон нийт хэлж байна. Ийм нөхцөлд ёстой шударга ёсны эцсийн найдвар нь шүүх болж үлдэхийг бас харлаа.

 

Энэ удаагийн шүүх хурлын бүрэлдэхүүн Б.Мөнгөнтуяад ялын дүгнэлтээр оноосон 7.5 жилийн ялыг торгуулийн ял болгон өөрчиллөө. Ид залуу насныхаа долоон жилийн амьдралаа торны цаана өнгөрүүлэх мөч дээр тулж ирсэн энэ эмэгтэй ямар нэг хэмжээгээр хэргийг нь үнэн зөв тогтоогоогүй гэдгийг шүүхийн өмнө тодорхой үндэслэлтэйгээр зоригтой хэлж чадлаа. Шударгаар хэргээ шийдүүлэх эцсийн боломж нь шүүх гэдгийг мөн олон нийт ямар нэг байдлаар харлаа.

 

Б.Мөнгөнтуяа, Н.Даваахүү нарын холбогдох хэрэгт хийсэн шинжээчдийн дүгнэлт болоод мөрдөн байцаах ажиллагаанд авагдсан нотлох баримтууд хангалттай тогтоогдохгүй байна гэж анхан шатны шүүхээс үзсэн гэж хэлж болно. Шүүхийн шийдвэрийн мөн чанар энд л байгаа. Энгийн үгээр бол шүүх нь дан ганц яллах бус үнэн мөнийг тогтоох процесс.

 

Гэхдээ Гансүх нарын хэрэг эхнээсээ улс төржсөн байсан нь энэ хэрэгт их төвөг учруулах шиг боллоо. Н.Алтанхуягийн Засгийн газрын санаачлан хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг энэ шүүх хурлаар шүүгээгүй. Хуулийн байгууллагаас хэрэг гэж үзээд мөрдөн байцаалт явуулж, прокурор нь хянаж үндэслэлтэй гэж үзээд яллах дүгнэлт үйлдсэн хэргийг таслан шийдвэрлэх шүүх хурлыг өөрийг нь шүүх хэмжээнд хүртэл нь улс төржүүлэхийг бид харлаа даа.

     

Яг л Өршөөлийн хууль шиг. Үнэхээр их улс төржүүллээ. Хоёр туйлд гарчихсан гэж болохоор. Ийм тохиолдолд маш хэцүү. Хэрэгт шинээр авагдсан нотлох баримтыг авч үзээд ялыг хөнгөллөө гэж бодоход авилгач нарт үйлчилсэн “шүүх” болно. Тодорхой гэм буруутайд нь ял оноочихоор захиалгаар ажилладаг бусдын гар хөл болсон “шүүх” гэж цоллоно. Ийм дарамт шүүхийн хувьд юу ч биш байж болох ч шүүгч нь өөрөө бидний адил хүн байх тул бас хэцүү байдаг биз.

 

Зарим нэг том гэх хэрэгт цаанаа улс төрийн нөлөө орсон  гэх хардлага байж болох ч үүнд шүүх ажиллагааг хутгах нь дэмий юм. Хэрвээ та энэ хэрэгт шүүгч байсан бол гээд асуувал хүн бүр өөрийнхөөрөө шийдвэр гаргана. Үүнд жишээ болгоход нүүрс тойрсон хэрэг болоод түүний шүүх хуралтай холбоотой бичсэн мэдээ нийтлэлийн доорх сэтгэгдлүүдийг харахад аймшигтай дүр зураг бууна. Зарим нь ууч сэтгэлээр өршөөнө. Зарим нь бараг бүгдийг нь жагсаагаад буудна гэнэ. Ийм хэмжээгүй туйлд гарахгүй, нотлох баримтад тулгуурлан хуульд нийцүүлж шийдвэр гаргаж чаддагаараа бие даасан хараат бус шүүх байгаа юм.

 

Төрийн машин буруу ажиллаж хүний эрх гэдэг үнэт зүйлийг устгахаас бид сэрэмжлэх ёстой. Гэхдээ хараат бус “шүүх”-ээ өөрийг нь шүүгээд эхэлбэл бид хэмжээгүй эрхт нэг ХААН-ыг л хүсэмжлээд байгаа болно доо.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ENE HEREGT HOHIROGCH BAIHGUI GEJ AVILGACHID BAS SOLIOROLDONO BIZ ARD TUMNII HALAASIIG TEMTERCH AVSAN MONGOOR ASHIG UNAGASAN AJIL HIIJ HUVIDAA ZAVSHICHHAAD AYJ ICHIH NUURGUI HOHIROGCHGUI HEREG GEJ HELJ CHADAJ BAINAA HOGIIN HACHIGNUUD
2015-09-23
zochin:
Erhem niitlelchee henii zahialgaar iim yum bichij bgaag chin medehgui ta shuuh hurliig uzeegui bj bolno ard tumen uzsen dungee tavisan .odoo tsagt jiriin irgeiinhee tolo yum hiisen hun yallagda bna.iim togtoltsoog zaluus bid taslan zogsooh heregtei bna
2015-09-23
happy:
Muuhai helmegdyylelt bolj bna, Yamar ch logikgyi bsan,..Hynii erh, shudarga yosnii toloo hodolgoon haichsan be, Bi lav ter hymyysiig, shyyhiin gadaa jagsaj bh bolov uu gej bodloo. Getel neg ch hyn alga. Enkhbayariin toloo heden hyn olsood bailuu... Buruugyi bhad yaliig ni yyryylchiheed suuj bgaa shyygchid gej yaana da yaana.. Ireedyid heden aviin hyyhdiin hergiig ingej shyyh bolov oo. Aidastai yum. Bayarkhuu guai diplomatch hyn gesen, esvel bas hychnii hyn bolood enereh setgelee geechiheed ynenii tolii linz ni gajchihsan yumuu????
2015-09-23
Д.Ганхуяг 99116570:
Энэ шүүх хурлаас нэг л зүйлийг онцлохыг хүсч байна. Үнийн зөрүү, жингийн зөрүүг үнэлгэжэний шинжээч л тодорхойлох болохоос аудитор тодорхойлохгүй шүү дээ. Тэгээд яагаад үнэлгээний шинжээч томилохгүй байгаа юм. Сонин байгаа биз. Нөгөө талаас нөгөө Шинжээчид нь хараат бусаар ажиллах ёстой байтал АТГ-ын заавраар дүгнэлтээ гаргаж байдаг нь дэлхийн хаана ч байдаггүй практик бөгөөд ингэж ажилласан нь олон нийтэд ил тод болсон тул АТГ болон тухайн шинжээчид арга хэмжээ авах ёстой. Наад зах нь эрхийг түтгэлзүүлэх, ажлаас байцаагчийг чөлөөлөх гэх мэт. Өөр нэг сонин юм ажиглаллаа. Гэрээг хоёр тал багуулсан . Гэтэл нэг талыг нь эрх мэдлээ урвуулсан гээд яллачих юм. Гэтэл нөгөө талыг төлөөлж гарын үсэг зэрээд гэрээг хэрэгжүүлсэн нөхөр албаөн тушаалын хариуцлага хүлээхгүй байна. гэдэг нь дэндүү инээдтэй байна. Энэ шүүх хурлаас Манайд шүүх, хуулийн байгууллагуудад ямар шинэтгэл хийчихвээ гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байлаа. 7-7.5 жилийн ял төлөвлөгдсөн хүмүүс нь ялгүй үлдэхийг бодоход АТГ яаж
2015-09-23
шүүх:
харин ч бага ял өгсөн. насаар нь хорих байсын
2015-09-23
Зочин:
Баярхүү чи шударга бусыг өмгөөлөөд доль зохиод хол явахгүй ээ. Шударга нийгэм л хүн төрөлхтөний хүсэл
2015-09-23
ATG , MONGOLIIN SHUUH SAIN BAINA:
GANSUH NARIIN HEREG BOL EHLEL SHUU AVILGACHID ODOO UUJ IDEHDEE BOLGOOMJTOI HANDAJ BAIGAA ODOO DARAAGIIN ASUUDLUUD EH ORNOO HUDALDSAN ZARSAN IDEJ UUSAN GARUUD ODOO SHUUH HURALDAA OCHERLONO BIZ HUVALZNUUD
2015-09-23
Зочин:
Jinhene hudlaa shuuh hural bolson hucheer yal ugsunduu. gem buruugui gemt hergiin bureldehuun bhgui bhad
2015-09-23
azaa:
odoo ard tvmni hurungu r bayajsan tomchuud g shvvh heregtei!!!
2015-09-23
Чинбаа:
Энэ хэрэгт 2 асуудлыг хэлэлцсэн албан тушаалаа урвуулан ашиглаж нуурс хотолборийг оорсдийнхоо хамаатан садантай нийлж тэндэр зардалгуйгээр ашиг олох хэрэгсэл болгосон эруугийн гэмт хэргийн уйлдэл болон гэрээгээр халхавчлан торийн омчид хохирол учруулсан иргений хэргийн маргаан Энэ 2- ыг ялгаж ойлговол учир нь тодорхой Авилгын нэг ч гэсэн хэргийг бантан болгоод ч гэсэн шийдсэн нь яамай даа Цаана чинь эх орноо зарсан урвасан олон гишуудийг ийм хувь заяанд хургэх нь шударга есыг сэргээсэн хэрэг болно шуу Оюу толгойг Монголчуудад ашиггуй зарсан Баяр Баярцогт Гансух Сайханбилэг гээд явна даа
2015-09-23
he hw.:
Hemjeegui ereht haant zagagtai geed huuliin baiguullaga baihgui boldog hereg uu?! Niigemd garch baigaa ene olon ongo ayastai herguudiig onoo hemjeegui erhet haan ni shuudeg boloh ni uu? Manaihaas l haana ch baigui elii balai yum garah yum daa. Hardaa ene setguulchidiig ?! Iimerhuu tort esnii zohion baiguulaltiin engiin eliment boloh huuli zui, mongo sanhuu geh met troljson, toriin albaguihgui tiim niigem haana ch baihgui l dee . Setguulch ner zuusen elii balai yumnuud manaihaas oor gazart lavtai oor usad baihgui bizdee
2015-09-22
Зочин:
Shuugch nar ni joohon huuhduud bnalee shde. Minimum nas-iig ni 60 bolgomoor um
2015-09-22
Зочин:
BAYRHUU ZOV BICHJEE GANSUH NAR BARAG L SHUUHIIG ERGUULEED SHUUCHIH DOHLOO MUUSAIN AVILGACHID ODOO DAHIJ ONDIIHOORGUI BOLSON SHORONDOO TAVTAI MORILSON
2015-09-22
e:
Чи битгий тэнэгт Шүүгчид прокурор шинжээчид хохирогчидийн мэдлэг чадвар гэж үнэн нойл байсан Гансүхт хохирсон хохирогчид хохиролоо ч тайлбарлах чадахгүй Шүүгчид прокурор дээрээс тушаал авсан гөлөлзөөд суучихсан Шинжээчид нь нүүрсээ тайлбарлаж чадахгүй үгэндээ ороогдсон тэнэг болсон шалтгаан нь хүн гүтгэсэн зохиомол хэрэг яг цагаа тулахаар заваардаг болохыг нээлттэй хуралаас харж мэдэж авсан шүү
2015-09-22
Зочин:
hunii erhiig hamgaalah gazar shuuh l law bish gedgiig oilgoloo ted utsan huuheldei l um bna
2015-09-22
зочин:
П. Баярхүү гуай та АТГ, Прокурор, шүүх хүнийг яаж хэлмэгдүүлж бгааг олж харсангүй юу. Та хараагүй ч ард түмэн харсан.
2015-09-22
Зочин:
Авилгагч нарыг яаж шийтгэх талаар бичээч ард тумэн ядуу боловч цагаан захтнуудын хэргийг илруулж зохих шийтгэл эгэх улсат учруулсан хохирлыг барагдуулахад баярлаж байдаг
2015-09-22
Зочин:
Энэ нэг их мэдэгч хоердмол утгатай юу хэлэх гээд байгаа нь мэдэгдэхгуй юм дандаа бичих юм хуучин соц нийгмийн уеийн сэтгэхуйтэй юм
2015-09-22
Baagii:
Zuulun bolovch unend duhuulj saihan bichsen baina aa, toimchid amjilt husiye.
2015-09-22
zochin:
Ene elbegdorj heterlee um hiih gesen shudarga humuusiig uuriin n helseneer n baihgui bol ATG aar yaj daramtluulj hudlaa barimt gargaj huniig heregten bolgodogiig harlaa Eebii erunhiilugch udahgui sentiigeesee buuj tuunii gar hul bologsod baisan bairandaa ochih boltugai!!!!
2015-09-22
Irgen:
Huniig gutgej helseer hereg tohohiig ih orolddog bolj ee hun gutgesen bol gutgesen huniig huuliin daguu shuuh eostoi yum bish uu duuraarai huniig gutgej bolohgui bij dee
2015-09-22
иргэн:
энэ одоо арай ч дээ одоо болоо ш дээ өөр идэж уусан хүнийг ингэж шүүж амжих уу үгүй ш дээ хэдэн өдөр л энэ Гансүхийн шүүх хурлыг нээлттэй хийлээ ш дээ. бусад идэж уусан хулгайч нараа шүүл дээ
2015-09-22
Иргэн:
Энэ тоймч гэх Баярхүү юу хэлэх гээд байгааг нь ойлгосонгүй. Шүүхийг хамгаалах санаатай юм болов уу. Гэм буруутайг нь нотолж чадахгүй бол гэм буруугүйд тооцдог эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим гэж байдаг юм. Шүүх хурлыг нээлттэй хийхээр шүүхийг шүүсэн болохгүй байлтай. Прокурорууд, шинжээч нар хэргийн байдлыг нотолж огт чадаагүй, ийм хэргийг шүүхээс ял өгөөд байвал шүүхийн өөрийнх нь нэр хүнд л унах биз ээ. Шүүгчийн бүрэлдэхүүн дотор шудрага, зөв ажиллаж байгаа шүүгч харагдсан. Тэр шүүгчийн нэр хүнд олон нийтийн дунд өсч чадалтай хүнээр шүүгчийг томилох хэрэгтэйг харуулж л байна лээ. Юу ч асуухгүй, дуугүй дүмбийгээд суугаад байсан 2 шүүгч байсан. Тэр 2 бол харин даргынхаа тушаалаар ажилладаг шүүгч шиг харагдана лээ. Иймээс хэнээр шүүгчээр томилох вэ гэдэг шудрага ёсны манаанд зөв хүнийг томилохтой холбоотой юм. Шүүгчийн томилгоог ерөнхийлөгч хийхээр Үндсэн хуульд байгаа нь буруу бөгөөд үүнээс хамаараад хараат шүүх гарах вий. Энэ талаар эрхэм тоймч бичсэн бол дээр байсан биз ээ
2015-09-22
Жирийн нэг иргэний нvдээр:
Ийм тохиолдолд ард тvмний телее vнэнчээр зvтгэх хvн олдох болов уу. Эд нарыг зев ажил хийснийх нь телее хvчээр ял еглее гэж харж байна. Ард тvмний итгэл, зоригийг мохоож, айлгах гэсэн санаатай ажиллагаа явагдлаа.
2015-09-22
gichin:
Elbegdorj
2015-09-22
Жирийн нэг иргэний нvдээр:
Ийм тохиолдолд ард тvмний телее vнэнчээр зvтгэх хvн олдох болов уу. Эд нарыг зев ажил хийснийх нь телее хvчээр ял еглее гэж харж байна. Ард тvмний итгэл, зоригийг мохоож, айлгах гэсэн санаатай ажиллагаа явагдлаа.
arai:
Ene nuhduud ireh songyylid unah ni gartsaaguie uursduu ter ued hergee uureed zyragtaar garaasai shini songyyliar hyychin nuhduus heniig ch gargah hereggui ted yag l aalznii tor shig negendee baritsaalagdaad yu ch hiij chadahgui gedgiig ene shuuh haryyllaa
2015-09-22
зочин:
эд нар идсэн ууснаа далдлахын тулд их л хичээцгээлээ дээ улстөржүүлж бараг л нүүрс хөтөлбөрийг шүүлгэхдээ туллаа шүүгч прокурорууд залуу хүмүүс гэхэд сайн ажиллалаа гэхдээ л ял шийтгэл нь хөнгөдсөн юм шиг санагдлаа.цаана нь хамсаатан хамаатай нэжгээд хүмүүс байгаа байхаа
2015-09-22
Ял нь арай хөнгөдлөө:
Гансүх анхнаасаа ард түмэнд учруулсан хохиролдоо гэмшээд хамтрагч ялангуяа Н.Алтанхуягийн идсэн уусаныг илчлээд явах ёстой байсан юм. Өөрөө ёс суртахуунгүй хүн юм л даа. Хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг гээд асар их хэрэгтэй зүйл олон түмэнд хийх мөнгө идчихээд гүрийгээд байх юм. АЛТАНХУЯГИЙГ ДАГАСАН ХҮН ДАНДАА МӨНГӨНИЙ ХЭРЭГТ ОРДОГ. ОХИН САРАНЗАЯА НЬ САНГИЙН ЯАМАНД БАЙХДАА ХУУЛЬ БУСААР АСАР ИХ ИӨНГӨ ГАРГААД ХЭРЭГТ ОРСОН. НАЙЗ ХҮРЭЛСҮХ НЬ ЦЭВЭР АГААР САНГИЙН МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРСОН. ЭНЭ ГАНСҮХ НҮҮҮРСНИЙ МӨНГӨ ИДСЭН. ШАВЬ ПҮРЭВСҮРЭН НЬ ТӨРИЙН САНД БАЙХДАА МӨНГӨ ИДЭЭД ШОРОНД ОРООД ГАРСАН. ХҮРГЭН ДЭНЗЭН НЬ БАС УЛСЫН МӨНГИЙГ ХУВИЙН КОМПАНИ РУУГАА ШИЛЖҮҮЛЭЭД ОДОО МӨРДӨГДӨЖ БАЙНА. Ер нь Алтанхуягийг маш сайн илчлилсэн бол өөрйинх нь үүрэх ялнаас хасагдах байхгүй юу. Хэн чгэсэн 3,6 тэрбумыг заилалчихаад 3 жил суучихна шүү дээ. Их мөнгө шүү дээ.
2015-09-22
e:
Чи битгий тэнэгт Шүүгчид прокурор шинжээчид хохирогчидийн мэдлэг чадвар гэж үнэн нойл байсан Гансүхт хохирсон хохирогчид хохиролоо ч тайлбарлах чадахгүй Шүүгчид прокурор дээрээс тушаал авсан гөлөлзөөд суучихсан Шинжээчид нь нүүрсээ тайлбарлаж чадахгүй үгэндээ ороогдсон тэнэг болсон шалтгаан нь хүн гүтгэсэн зохиомол хэрэг яг цагаа тулахаар заваардаг болохыг нээлттэй хуралаас харж мэдэж авсан шүү
Батэрдэнэ:
Улс төрийн захиалгаар яллалдаг байдал хэвээрээ байгааг Гансүхийн хэрэг нотоллоо. Нотолж чадаагүй бол хэрэг биш гэдэг шударга зарчим хэрэгжих хол байна даа. Бөөн улс төрийн барьцаа явагдлаа. Алтанхуягын засгын газрыг унагаахын тулд Гансүхийн болоод Дэнзэнгийн хэргийг гаргаж барьцаалсан. Алтанхуягын засгыг унагасан боловч ахин гарч ирэхээс нь сэрэмжлэхийн тулд Гансүхийг шүүлээ. Гансүхийг суулгахын тулд нягтлан, захирал гэсэн гэмгүй 2 залуугаар барьцаалав. Шүүх шийдвэр гаргахын өмнө нягтланг нь ч өршөөж болохгүй гэж жиргэж жүжиглэв. Зорилго нь 1. шүүхэд нөлөөлдөггүй хүн болж харагдах. 2. Хүмүүсийн анхааралыг Гансүхээс холдуулж нягтлан дээр аваачих. Тооцоо ч зөвдөж нягтланг сулалсанд сэтгэл ханацгаасан тул Гансүхэд өгсөн хорих ялыг эсэргүүцэх хүмүүсийн тоо цөөрчээ.
2015-09-22
zochin:
mongoliin shuuh shudraga shiidver gargahan ungursun bnlee gej
2015-09-22
Зочин:
шүүхийн байгууллага, төрийн байгууллагуудын яаж ажиллаж байдаг вэ гэдэг дүр зураг л харагдах шиг боллоо. Эндээс том дарга нар хүний эрхэд халддаг байгууллагуудын ажлыг сайжруулахгүй бол нэг л бишээ.
2015-09-22
mendee:
jiriin ard irged gansvhin orond baisn bol yah be gedegl aimshig
2015-09-22
Dmx:
Darav ch daldaina gej ug baidag yamar shuuh hural bolsoniig bid nudeeree harj avlaa shuu dee shuuh zasaglal uuriiguu l zasahgui bol enenees iluu notolgoo baihgui gej bodoj bna
2015-09-22
Dmx:
Darav ch daldaina gej ug baidag yamar shuuh hural bolsoniig bid nudeeree harj avlaa shuu dee shuuh zasaglal uuriiguu l zasahgui bol enenees iluu notolgoo baihgui gej bodoj bna
2015-09-22
Dmx:
Darav ch daldaina gej ug baidag yamar shuuh hural bolsoniig bid nudeeree harj avlaa shuu dee shuuh zasaglal uuriiguu l zasahgui bol enenees iluu notolgoo baihgui gej bodoj bna
2015-09-22
erdene:
Shuukh khurlyg neelttei khiisend mash ikh bayarlaj bna aa! Bid Gansukh bolon tuunii nukhdiin talaar shal uur bodoltoi baisan yum aa!!! Unen zuv oilgoltyg ard tumend ugsun gej boddog
2015-09-22
Zochin:
Прокурор Шуух = ЭЛБЭГДОРЖ
2015-09-22
Зочин:
Shuuhiig olon tumen, ard tumen shuuh erhtei shu Bayarhuu guai. Uls turiin zahialga bieluuldeg shuuh ATG prokurortoi bolson bn ene uls. AN zasaglaj baih 4 jild. Turiin 3 undurlugtui AN iin zasaglaliin ued!!!
2015-09-22
123:
Shuuhiig ard tumen shuuh erhtei shvv.
2015-09-22
Baagii:
Bid iim shuuhiig huseegui l yum daa. Hen negniig hen gedgees ni ul hamaaran tegsh shudarga zarchmaar zovhon uneniig barimtlahaas gadna hojmiin ur dagavriig ni anhaarah yostoi yum shig bna.
2015-09-22