Гэр бүлээ хуурсан захирагч намаасаа хөөгджээ
2015-09-22

БНХАУ-ын Зянсу мужийн захирагч Чен Жианминг гэгчийг эрх баригч Коммунист намаас хөөж, ажлаас нь халсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэгэн блог хөтлөгч захирагчийг биеэ үнэлэгчтэй уулзаж, ярилцаж буй видео бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Энэхүү бичлэг энэ сарын 20-ны өдөр хийгдсэн бөгөөд өчигдөр твиттерийн хятад хуулбар гэгддэг “Weibo”-д нийтлэгджээ. Бичлэг дээрх эрхэм Зянсу мужийн захирагч болохыг “Синьхуа” агентлаг цахим хуудсаараа дамжуулан баталсан байна.

 

Гэр бүлээ хуурч, Коммунист намын нэр хүндийг унагаасан хэмээн захирагчийг ажлаас нь халж, өчигдөр 20.00 цагт намын удирдлагуудын шийдвэрийн дагуу түүнийг намаасаа хөөжээ.

 

Намаасаа хөөгдсөн захирагч видео бичлэгт “Би Си Зиньпинийн баруун гар. Надад мөнгө, эрх мэдэл бий” гэж хэлжээ. Тэрбээр Зянсу мужид байрлах нэгэн зоогийн газраар биеэ үнэлэгчдийн хамтаар үйлчлүүлсэн бөгөөд гэрчүүдийн мэдээлснээр захирагчтай хамт тус мужийн нөлөө бүхий эрхмүүд байсан гэв. Цагдаагийнхан захирагчтай хамт байсан эрхмүүдийг хайж эхэлсэн байна.

 

Захирагчийн бичлэгийг өчигдөр 21.00 цагт устгасан хэмээн “People's Daily Online” сэтгүүл мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
a:
manai nugu 76 gas tegwel hvn vldehnvv ingedeg bol bugd l boownii asuudaltai
2015-09-22