Си даргын айлчлал удахгүй эхэлнэ
2015-09-22

БНХАУ-ын дарга Си Зиньпин энэ сарын 22-28-ны өдрүүдэд АНУ-д төрийн айлчлал хийнэ. “Орон нутгийн цагаар 16.00 цагт Си даргын айлчлал албан ёсоор эхлэх болно” хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Синьхуа” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр дурьджээ. Си даргын айлчлалтай холбогдуулан Цагаан ордон зарим бүс нутагт хөл хорио тогтоож, хамгаалалтыг нэмэгдүүлэх үүрэг өгчээ.

 

“Ач холбогдолтой” гэх тодотголтой тус айлчлалын үеэр Си Зиньпин, Барак Обама нар эдийн засаг, худалдаа, байгаль орчны асуудал, газар нутгийн маргаан болон батлан хамгаалах салбарын асуудлаар хэлэлцэхээр болсон байна. Мөн энэхүү айлчлалын үеэр Америк, Хятадын томоохон бизнес эрхлэгчид хэлэлцээрийн ширээний ард сууж, хамтран ажиллах гэрээг үзэглэхээр төлөвлөж байгаа гэнэ.

 

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк болон “Алибаба” компанийн захирал Жэк Ма нар уулзахаар болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин