Төгөлдөр хуурч Максим Зеккинигийн тоглолт болно
2015-09-22

 

Монгол Улсад суугаа Францын Элчин сайдын яамнаас төгөлдөр хуурч Максим Зеккинигийн тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Италийн “Icontri col Maestro” академиас эрдмийн зэрэг хүртсэн хөгжимчин, хөгжмийн зохиолч Максим Зекким нь хоёр гараараа төгөлдөр хуур тоглохоос гадна зөвхөн зүүн гараараа тоглож чаддаг авьяастай аж. Уг тоглолтод тэрбээр зүүн гараараа төгөлдөр хуур тоглож сонирхуулах юм байна.

 

Ирэх сарын 25-ны баасан гаригийн 19:00 цагт Улсын филармоний концертын танхимд зохиогдох тус тоглолтын тасалбар 7000 төгрөгөөр Монгол Францын төвд худалдаалагдаж байгаа аж.

 

 

Г. Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин