Сонгуулийн хуулиар маргаан үүсгэв
2015-09-22

“Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасан байгаа билээ.

 

Энэ нь иргэний сонгох, сонгогдох эрх болон Үндсэн хуульд заасан тэгш эрхийн зарчмыг алдагдуулсан гэж нэр бүхий иргэн  үзэж  Үндсэн хуулийн цэцэд өргөдөл ирүүлсэн байна.

 

Уг өргөдлийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин