Кардашианы дүүтэй дотносов
2015-09-22

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум, реалити шоуны од Ким Кардашианы дүү, загвар өмсөгч Кендал Женнертэй болзож эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос өчигдөр Лос Анжелес хотноо зохион байгуулагдса “Эмми”-гийн шагнал гардуулах ёслолын дараа зохион байгуулагдсан үдэшлэгт хамтдаа оролцжээ.

 

Тэд нэг нэгнийхээ гараас хөтлөлцөн ихэд дотно харагдаж байсан хэмээн “TMZ” сайт мэдээлэв. Блум, Кендал нар 19 насны зөрүүтэй. Жүжигчин эр экс эхнэр, “Victory’s secret”-ийн сахиусан тэнгэр Миранда Керрээс салсныхаа дараа хэд хэдэн бүсгүйтэй нэр холбогдсон бол Кендал дуучин Жастин Бибертэй хэсэг хугацаанд болзсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин