Сонгууль будилуулсан албан хаагчийг насаар нь төрд ажиллуулахгүй
2015-09-22

Сонгуулийн тухай өөрчлөлт оруулах ажлын хэсгийн тав дахь хурал өнгөрсөн долоо хоногт болжээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх намын төлөөлөл багтсан тус ажлын хэсэг Сонгуулийн хуулинд оруулах өөрчлөлтийн төслөө бэлэн болгосон байна. Сонгуулийн хуульд нийт найман чиглэлээр өөрчлөлт оруулахаар, төсөл боловсруулаад буй аж. Уг төслийг өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжээд УИХ-д өргөн барих шийдвэрийг гаргажээ. Төслийг энэ долоо хоногт Засгийн газарт өргөн барина. Засгийн газар 30 хоногийн дотор саналаа өгөх ёстой юм.

 

Мөн 20 намын төлөөллийн гарын үсэгтэй албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлээд буй аж. Тус бичигт Сонгуулийн хуулийн өөрчлөлтийг намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд оруулж, баталж өгөхийг хүсчээ.

 

Шинээр боловсруулсан төсөлд тойрог, хэсгийн хороодын 70 хувийг улс төрийн намын төлөөлөл, 30 хувийг нь төрийн жинхэнэ албан хаагч бүрдүүлнэ гэсэн саналыг тусгажээ. Өнөөгийн мөрдөгдөж буй хуулинд тойрог, хэсгийн хороог 100 хувь төрийн албан хаагчид бүрдүүлж буй. Мөн төрийн албан хаагч сонгуулийг будилуулвал бүх насаар нь төрд ажиллуулахгүй гэсэн заалтыг тусгажээ. Одоогийн хүчин төгөлдөр хуулинд тухайн албан хаагчийг нэг жил төрд ажиллуулахгүй гэсэн заалт байдаг юм.

 

Үүнээс гадна саналыг автомат машин болон гараар давхар тоолно. Намууд төрөөс мөнгө авахгүй. Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг нэгдсэн стандартад оруулж, Сонгуулийн ерөнхий хороо хэвлэж, тойрог, хэсгийн хороодод тараах заалтыг  ч тусгажээ.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Доржий:
Наад сонгуулийн хуулиндаа намаас нэр дэвшихийг тэр тусмаа засаглалаа оорчлохгуй л бол хэнийг ч ямар ч хэлбэрээр сонгоод нэмэргуй шдээ бахь байдгаараа улдэнэ. Ундсэн хуулийн засаглалын хэлбэрийг оорчил. Монголд ардчилал парламентын засаглал зохихгуй. Эрх мэдлийг 1 институци д ог. Оор арга байхгуй шуу. Хогжие сайхан амьдрае л гэж байгаа бол
2015-09-23
Зочин:
АТМ с мөнгө авчаад тоолдог бил үү?
2015-09-23
зочин:
Үгүй хөө төрийн албан хаагч сонгуулийг будилуулвал бүх насаар нь төрд ажиллуулахгүй гэсэн заалт чинь өнөө өршөөлийн хуулиудад хамрагдах эд үү, хамрагдахгүй эд үү? Хамрагдах бол 17 оны сүүл хагаст өршөөлийн хууль гарах байх даа
2015-09-22