Самсунгийн сүүлийн үеийн дэлгэцүүд томорсоор байгаагийн шалтгаан
2015-09-22

 

Ухаалаг утас бидний хэрэглээнд нэвтэрснээс хойш дэлгэцийн хэмжээ нь байнга өөрчлөгдөж ирсэн. Нэг хэсэг том дэлгэц моодонд орж байсан бол тун удалгүй хэмжээ нь багассан хэдий ч сүүлийн жилүүдэд гарч байгаа загваруудын дэлгэцийн хэмжээ томорсоор байгаа бөгөөд энэ нь ч олон сайн давуу талтай юм.

 

Утсыг хөгжим сонсох, харилцааны хэрэгсэл хэлбэрээр ашигладаг байсан цаг хэдийн ард хоцорч ухаалаг утас нь бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж хувирсан. Ухаалаг утсыг  ашиглах боломжууд нэмэгдэх тусам дэлгэцийн хэмжээ томорсоор иржээ.

 

Зураг авах

 

Та байгалийн зураг эсвэл селфи авсан ч том дэлгэцтэй байх нь дүрсийг илүү тод харуулж чанартай зураг авах боломжийг бүрдүүлдэг.

 

Видео бичлэг хийх

 

Зургийн хальсанд буулгахаас илүүтэйгээр видео бичлэг хийх нь амьдралын нандин мөч болгоныг мөнхлөн авч үлдэдгээрээ давуу талтай. Зураг авахтай адил видео бичлэгийг ч мөн том дэлгэц дээр хийх, үзэх нь илүү хялбар, сонирхолтой байдаг. Үүнээс гадна Видео бичлэгээ засварлах ажлыгтом дэлгэц дээр хийж гүйцэтгэх нь хамаагүй хялбар юм.

 

 

Ихийг уншиж ихийг бүтээ

 

Том дэлгэцээр интернет орчинд аялах эсвэл онлайнаар ном унших нь өөрийн гэсэн давуу талтай. Нэгдүгээрт, илүү олон мэдээллийг нэг дор харна. Ялангуяа урт хэмжээний нийтлэл уншиж байгаа үед дэлгэцээ байнга дээш, доош нь гүйлгэх шаардлагагүй.

 

Хоёрдугаарт,  дэлцэгээ хоёр хувааж нэгэн зэрэг олон үйлдэл хийж бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой. Тухайлбал, дуртай киногоо үзэнгээ найзын илгээсэн цахим шууданг шалгах.

 

Гуравдугаарт, том дэлгэц дээр ажиллах нь нүдийг бага чилээх ашиг тустай байдаг.

Цахим шуудан, мессеж явуулах

Том дэлгэц дээрх товчлуурын үсгийн хэмжээ томорсон учраас цахим шуудан, мессеж явуулах нь тун хялбар болсон.       

 

 

Ажил хэрэг явуулах

 

Сүүлийн үеийн том дэлгэцтэй гар утаснууд өөртөө үзэгтэй болж (тухайлбал Galaxy Note S Pen загвар) тэмдэглэл хөтлөх, хүснэгт, диаграмм, зураг зурахад ихээхэн хялбар болсон тул ажил хэрэгч уулзалтын үеэр шинэ санаа, саналаа богино хугацаанд бусадтайгаа хуваалцах боломж нээгдсэн.  

 

Кино үзэх

 

Драм, уран зөгнөл, адал явдал гээд өөрийн дуртай төрлийн киногоо том дэлгэцээр үзэх нь илүү сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа гадуур явж байгаа үед бүхэл бүтэн телевизийг орлуулчихна шүү дээ.

 

Тоглоом тоглох

 

Зарим тоглоомыг жижиг дэлцэгээр тоглох нь тохиромжтой байдаг хэдий ч том дэлгэцээр ямар ч зүйл илүү тод, бодитой харагдахаас гадна товчлууруудаа дарах, тодорхой үйлдэл хийх нь ямагт том дэлгэц дээр илүү хялбар байдаг.

 

 

 

Эх сурвалж: global.samsungtomorrow.com

Shuud.mn
Сонин хачин