Сөүлийн дарга Ерөнхийлөгчид бараалхлаа
2015-09-22

 

Нийслэлийн Засаг даргын урилгаар Улаанбаатар хотод айлчилж буй Сөүл хотын дарга  Пак Вонсүн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25, Улаанбаатар- Сөүл хотын хооронд эгч дүүгийн харилцаа тогтоосны 20 жилийн ойн мэндийг Сөүл хотын даргад дэвшүүлж, МУИС-ийн хүндэт доктор болсонд нь баяр хүргэлээ. Тэрбээр цаашид "Хоёр хотын харилцааг бодит үр дүн авчрах чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж,  Улаанбаатар хот smartcity болох чиглэлд түлхүү анхаарч Сөүл хотоос туршлага солилцохын зэрэгцээ мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин