”Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын тэргүүн туршлага” сургалт семинар
2015-09-22


Монголын Бизнес Мэдээллийн сан, Монголын Бизнесийн Зөвлөл болон Саки Партнерс нар хамтран "Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын тэргүүн туршлага" сэдэвт сургалт семинарыг 2015 оны 10 сарын 8-ны өдөр  Эксекютив Экселенс Олон улсын Бизнесийн төвд www.eeibcmongolia.com зохион байгуулах гэж байна.



"Санхүүгийн тайлангийн олон улсын стандартын тэргүүн туршлага" сургалт нь санхүүгийн тайлан бэлтгэлтэй холбоотойгоор олон улсын санхүүгийн тайлангийн стандартын тал дээрхи томоохон өөрчлөлт, шинэчлэлүүдийн талаарх сэдвийг хамарсан нэг өдрийн сургалт семинар юм.



Уг сургалт нь санхүүгийн мэдээллийн хэрэглэгчид болон түүнийг бэлтгэгч нарт зориулсан бөгөөд ялангуяа томоохон засгийн газрын болон улс дамнасан корпарациудад ажиллагсдад илүүтэй чиглэсэн болно.



Санхүүгийн стандартын талаархи мэдлэгээ өргөжүүлэх мөн санхүүгийн байцаагч, бэлтгэгч, зохицуулагч, хянагч болон хөрөнгө оруулагч зэрэг олон талын үүрэг хариуцлага, шаардлагыг нэгдмэл цогц байдлаар судлахыг хүсвэл та энэхүү сургалтанд хамрагдаарай.


Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхэд хялбар бус дараахь стандартуудыг үзнэ:
·         Хөрөнгийн үнэ цэнийн бууралт
·         Зах зээлийн үнийн хэмжүүр
·         Олборлох аж үйлдвэрийн санхүү
·         Дагаж мөрдөхөд тулгарч буй асуудлууд


Оролцогчийн нэр, албан тушаал, байгууллагын нэр болон холбоо барих мэдээллийг saruul@bcmongolia.org хаягт эсвэл 317027, 99131377 утсаар бүртгүүлнэ үү.


Др. Найжел Финч MCom LLM MBA PhD CA CTA FCPA FAICD сургалтыг удирдана. (Түүний намтарыг доор хавсаргав).


Доктор Nigel Finch бол олон улсад төрөл бүрийн салбарт олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг хэрэгжүүлж байсан туршлагатай зөвлөх нягтлан бодогч юм. Тэрбээр биет бус хөрөнгийн үнэлгээ болон үнэ цэнийн бууралтын тал дээр олон улсын мэргэжилтэн бөгөөд нягтлан бодох бүртгэл, олон улсын татварын хууль мөн түүнчлэн олон улсын бизнесийн зэрэгтэй. Тэрээр Saki Partners компанид нарийн төвөгтэй санхүүгийн гүйлгээний талаар зөвлөгөө өгөн Гүйцэтгэх Захирал-аар ажилладаг бөгөөд өмнө нь Австралийн Сиднейн Их Сургуульд нятлан бодох бүртгэлийн профессор байсан.


Тэрээр нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн талаар тэр дундаа шинээр гарч ирж буй зах заал мөн олборлох үйлдвэрийн тал дээр 100 гаруй нийтлэл бичсэн. Түүний бичсэн номнуудаас дурдахад “Хөгжиж буй Зах Зээл болон Sovereign Risk” (2014), “Байгууллагын Санхүүгийн Үндсэн Зарчим” (2010), “Уул уурхайд тулгарч буй Одоогийн асуудлууд” (2012) болон “Удирдлагын Нягтлан бодох бүртгэлийн Шилдэг Туршлагууд” (2012).


Доктор Finch нь мэргэшсэн нягтлан бодогч, мэргэшсэн албан татварын зөвлөх бөгөөд CPA-ын гишүүн юм. Тэрбээр Австралийн CPA-ын Төлөөлөгчдийн Зөвлөлийн гишүүн, Австрали-Монголын Бизнесийн Зөвлөлийн Дарга, Монголын Бизнесийн Зөвлөлийн гишүүн мөн Австралийн Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй хэд хэдэн компаниудын захирал юм.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Saynii shuuh hurliin shuugch prokuror shinjeech audit hiigch teneguudiig suulgaj joohon ch bolov medlegtei bolgo.
2015-09-22