Туркменистаны гар урлал, соёлын өвийн үзэсгэлэн нээгдэнэ
2015-09-23

Туркменистаны соёлын өдрүүд өчигдөр эхэлсэн билээ. Соёлын өдрүүдэд оролцохоор Туркменистаны Соёлын дэд сайд Бахар Авдиева тэргүүтэй 53 уран бүтээлч манай улсад иржээ. 

 

Харин өнөөдөр Монгол, Туркменистаны хамтарсан бизнес форум болно. форумд Туркменистаны Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад худалдаа, эдийн засгийн харилцааны яам, Эрчим хүчний яам, Авто тээврийн яамны албаны хүмүүс болон газар тариалан, гурилын үйлдвэрлэл, эрүүл мэнд, химийн болон ургамлын гаралтай эмийн үйлдвэр, нэхмэлийн үйлдвэрлэл, хөвөн ноолууран бүтээгдхүүний үйлдвэрлэл, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг салбар бүрийн төрийн өмчит компаниуд оролцох аж. Хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, эмийн үйлдвэрлэл, эрчим хүч, газрын тосны боловсруулалт, хөнгөн үйлдвэрлэл зэрэг чиглэлээр хамтран ажиллах, хоёр улсын бизнесийн хүрээнийхний харилцаа холбоог өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцоно.

 

Мөн өнөөдөр Цэргийн түүхийн музейд нийт 88 нэгжтэй 77 үзмэр бүхий Туркменистаны гар урлал болон соёлын өвийн үзэсгэлэн нээгдэнэ.

Shuud.mn
Сонин хачин