Гивлүүртэй охиныг алан хядагч хэмээн бууджээ
2015-09-23

Израйлийн Хеброн хотод байрлах “West bank”-ний урд хар гивлүүр зүүсэн алан хядагч эмэгтэй амиа золиослохыг санаархжээ. Эмэгтэй банкны өмнө “Хэт даврагчдыг бурхан өршөөг” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Алан хядагчийг ийнхүү хэлсэний дараа Израйлийн цэргүүд бууджээ. “Цэргүүд алан хядагчийг буудсан ч аминд нь хүрээгүй” хэмээн Хеброн хотын цагдаагийн газраас мэдээлсэн байна. Тэрээр эмнэлэгт очсон даруйдаа амиа алджээ. Амиа алдсан шалтгаан нь гэмтлээс болсон хэмээн эмч нар мэдэгдэв.

 

Өөрийгөө егүүтэхээр санаархсан этгээд 18 настай бөгөөд Палестин улсын иргэн гэнэ. Нэрийг нь Хадел аль Хашламон гэдэг. Их сургуулийн хуулийн ангийн оюутан байжээ. Охины аав Салах аль Хашламон “Миний охин яасан ч гэр бүлээсээ урвахгүй. Тэрээр өглөө хичээлдээ явлаа хэмээн гэрээсээ гарч явсан. Би охиноо алан хядагч гэхэд итгэхгүй байна. Би дэндүү гомдолтой байна” гэж ярьжээ.

 

Охины биеэс тэсрэх бөмбөг болон галт зэвсэг олдоогүй гэдгийг мөрдөгчид баталсан байна. “Охин цэргүүдэд буруу ойлголт өгсөн учир буудуулсан. Цэргүүд үүргээ гүйцэтгэсэн” хэмээн цагдаагийн дарга сэтгүүлчдэд мэдэгджээ.

 

Охин амиа алдсаны дараа Палестины иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Израйлийн төрийн далбааг галдан шатаасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
wesr bank gedeg chini bank bish shuu dee . gazar nutgiin ner shuu dee setguulchee
2015-09-23