“Харилцагч таныг сонсъё” аян Баруун аймгуудаар үргэлжилсээр...
2015-9-23

Төрийн банк нь Хамгийн сайн үйлчилгээтэй банк байх, хамгийн сайн харилцаатай банк байх, хамгийн эрсдэлгүй банк байх, үр ашигтай банк байх гэсэн үндсэн 4 зорилтынхоо хүрээнд 2014 онд “Ажилтан таныг сонсъё” аяныг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд энэхүү аяны II үе шат болох “Харилцагч таныг сонсъё” аяныг 2015 оноос амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Энэхүү аяны хүрээнд Улаанбаатар хот болон орон нутгийн зүүн бүс, говийн аймгуудын харилцагчддаа хүндэтгэл үзүүлэн тус аяныг зохион байгуулж байсан бол энэ удаад Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Баянхонгор аймгийн Баянхонгор хот, Говь-Алтай аймгийн Алтай хот, Завхан аймгийн Шилүүстэй, Их-уул сумын харилцагчидтай уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож, аяныхаа буухиаг амжилттай үргэлжүүллээ.

 

 

Энэ удаагийн аянд Төрийн банкны Гүйцэтгэх захирал Д.Батсайхан, Төрийн банкны Хангамж аюулгүй байдлын газрын захирал О.Баасансүрэн болон салбарын бусад захирлууд оролцож, харилцагч нартай санал бодлоо солилцсоноос гадна, Төрийн банкны элч дуучин, МУСТА, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү, Монгол поп опера “Увертюра” хамтлаг оролцож, бүрэн хэмжээний тоглолтоо толилуулсан юм. 

 

 Цаашид ч “Харилцагч таныг сонсъё” аян үргэлжлүүлэх бөгөөд харилцагчдын санаа бодлыг сонсож, тухайн хүсэлтийг өөрсдийн үйл ажиллагаандаа тусгах, мэдээлэл солилцох, санхүүгийн боловсрол олгох сургалт зэрэг олон үйл ажиллагааг Төрийн банкнаас 2015 оныг дуустал хугацаанд зохион байгуулах юм.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
good
2015-09-23