ОХУ-д нийлүүлэх махны экспортын асуудлаар зөвлөлдөнө
2015-09-23

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-ын айлчлалын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн.

 

Тэгвэл тус асуудлаар өнөөдөр Хүнс, хөдөө ахуйн яаманд "ОХУ-д махны экспортыг нэмэгдүүлэх боломж, зах зээл" сэдэвт зөвлөлдөх уулзалт болох гэж байна.

 

Тус зөвлөгөөнд Сангийн сайд Б.Болор,  УИХ-ын гишүүн Тэрбишдавга ,Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат,  Мэргэжлийн хяналтын газрын дарга Ш.Раднаасэд, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат болон бусад холбогдох албаны хүмүүс оролцоно.

 

Мөн ОХУ-д мах экспортлох зөвшөөрөлтэй махны компанийн удирдлагууд оролцоно. Хурал ХХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд 14.00 цагаас эхлэх аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Мал эмнэлгийн хүмүүсийн ам хамрыг чангааж болохыг дэмжиж, болохгүй нь намнаж, чадлыг нь үзэж, чадварыг үнэлэхгүйгээр махны экспортын талаар бүү ярь??????????????????
2015-09-23