Бразил руу визгүй зорчих эрх сарын дараа нээгдэнэ
2015-09-23

Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайд, хатагтай Ч.Сосормаа, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны сайд ноён Мауро Виейра нар есдүгээр сарын 21-ний өдөр “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан байна.

 

Энэ үеэр “Монгол Улсын Гадаад хэргийн яам болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад харилцааны яам хоорондын хамтын ажиллагааны тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-т  мөн гарын үсэг зурж, “Богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Засгийн газар хоорондын ноот бичиг” солилцжээ.

 

Боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулагдсанаар талууд хоёр талын сонирхолд нийцэж буй чиглэлээр багш, судлаач, мэргэжилтнийг харилцан солилцох боломжтой болж байна.

 

Түүнчлэн, хоёр орны Гадаад хэргийн яамд хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дипломат ажилтнуудыг харилцан солилцож, туршлага судлах, дипломат академи хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж бүрдэж буй юм. Уг санамж бичгийг байгуулах үеэр Бразилийн тал өөрийн Дипломат академидаа Монголоос эхний ээлжинд нэг дипломатчийг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахаа илэрхийлсэн байна.

 

Визийн нөхцөлөөс харилцан чөлөөлөх тухай ноот солилцсон өдрөөс хойш 30 хоногийн дараагаар хоёр орны иргэд аялал жуулчлал зэрэг ашгийн бус зорилгоор 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих, мөн ижил хугацаанд түр оршин суух эрхээ сунгах буюу нэг жилд 180 хүртэлх хоног харилцан визгүй зорчих юм.

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Uhmeer bgaa bol tiishee yavna biz
2015-09-25
Zochin:
ashiglaj blg ym yu bna brazilaas
2015-09-24
Зочин:
бразилруу яаж явдаг юм бол.онгоцны зардал хэд байх болоо?олимпоор явчаад ирмээр байх юм
2015-09-23
Зочин:
sain bn.
2015-09-23
Sex:
Sexeer manai huuhnuudiig hangajdee
2015-09-23
Зочин:
Brazilru yavj yugaa hiinee. Muu yum ni diiltsen gazar. Buuduulj ch medne. Mexico brazil ntr ayultai oron
2015-09-23