Шадар сайд “танилцах аялал” хийж байна
2015-09-23

Монгол Улсын Шадад сайдаар томилогдсон Ц.Оюунбаатар “танилцах аялал”-даа гарчээ. Тэрбээр өнөөдөр ОБЕГ-ын үйл ажиллагаатай танилцжээ. Түүнийг ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэнгийн нийт бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаалаар хүлээн авчээ.

 

Шадар сайд онцгой байдлыг албан хаагчдыг багш шиг байх ёстой гэдгийг захижээ. Ард иргэдэд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл өгөхдөө багш нар шиг байхыг хүсчээ. Мөн тэрбээр төрийн тусгай албан хаагчдын ёс суртахуун, сахилга хариуцлага, цэрэгжилт үлгэр жишээ байх ёстойг сануулжээ.

 

Шадар сайд Ц.Оюунбаатар харьяа агентлагтайгаа танилцахдаа гар хоосон очоогүй аж. Тэрбээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан, нэг бүр нь 164 сая төгрөгийн үнэтэй шуурхай ажлын автомашиныг нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Аврах тусгай анги, Увс аймгийн Онцгой байдлын газарт хүлээлгэн өгчээ.


 

Мөн албан хаагчдын нийгмийн асуудал, цалин, тэтгэвэр тэтгэмж Шадар сайдын анхаарлын төвд байх болно гэдгийг дуулгажээ.

 

Shuud.mn
Сонин хачин
S AWN80955877
2023-08-14
иргэн:
Томчуул нэг хэсэг ингэж мөнгөн аяганы аянд гардаг байсан. Одоо хэвээрээ болов уу
2015-09-24