Лаборатори, гүүрэн гарцны нээлт боллоо
2015-09-23

 

Чингэлтэй дүүрэгт байрлах Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Нүүр ам судлалын сургуулийн шинэ лабораторийн нээлт,  тус сургууль руу орох, гарах явган хүний болон автомашины гүүрэн гарцыг  ашиглалтад орууллаа. Тус сургууль 170 сая төгрөгийн өртөг бүхий 24 суудал, модель буюу хиймэл хүн, тоноглол бүхий сургалтын Ур чадварын лабораторийг байгуулжээ.

 

Мөн УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачлагаар барьж байгуулсан явган хүний болон автомашины гүүрэн гарцны нээлтийн арга хэмжээг зохион боллоо.

 

Тус сургуулийн үүдэн хэсэгт төв зам сургууль хоёрыг заагалсан далан байдаг учраас сургууль руугаа орохын тулд багш, оюутнууд холуур тойрч ордог байна. Тиймээс тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан уг асуудлыг шийдэж өгчээ. Нээлтийн ёслолд  УИХ-ын гишүүн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал, анагаах ухааны доктор, профессор, академич Г.Батбаатар, Нүүр ам судлалын сургуулийн захирал Т.Ариунтуул болон тус сургуулийн багш, суралцагчид оролцсон юм.

 

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-09-23