Оюутан залуусын хөдөлмөр эрхлэлтийг хэлэлцэнэ
2015-09-24

09.00 цагт НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.

 

09.30-14.00 цагт "Чингис" зочид буудалд"ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

 

10:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Монгол Улс дахь хүүхдийн эрхийн талаарх конвенцийн сүүдрийн илтгэлийг танилцуулна. 

 

11.00 цагт Чингис зочид буудлын хурлын танхимд Хөдөлмөрийн яам, Нийслэлийн хөдөлмөрийн газар , Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран Ажил олгогч-Оюутан залуус нэртэй хэлэлцүүлэг зохион байгуулна.

 

11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд “Хилчдийн бүтээл” үзэсгэлэнгийн нээлт болно. 

 

11.00 цагт Зууны мэдээ сонины мэдээллийн төвд "Жирэмслэлтээс хамгаалах эм хэрэгслийн дэлхийн өдөр"-ийн талаар хэвлэлийн хурал хийнэ.

 

12.00 цагт иргэдийн зээлд өршөөл үзүүлэх хуулийн төслийн саналтай холбогдуулж ЭЧХН-аас
Ерөнхийлөгчид санал асуулга тавьж буй талаараа мэдээлэл хийнэ. Чингисийн талбайн баруун урд талд. 

Shuud.mn
Сонин хачин