Сэтгүүлчид сургалтад хамрагдаж байна
2015-09-24

 

"Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын талаар хүн амд шуурхай мэдээлж эрт сэрэмжлүүлэх нь" сэдэвт сэтгүүлч,  хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан уулзалт ярилцлага ХӨСҮТ-д болж байна. Уулзалт ярилцлагад ХӨСҮТ,  ЭМСЯ,  ДЭМБ,  НЭМХ, ЗӨСҮТ-ийн  холбогдох  албаныхан  болон  хэвлэл  мэдээллийн төлөөллүүд оролцож байна.

 

Энэ үеэр "Эрсдэлийн үеийн мэдээлэл харилцаа холбоо нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үеийн эрт сэрэмжлүүлэх", "Монгол Улс дахь цочмог халдварт өвчний өнөөгийн байдал,  эрсдэл,  тэдгээрийн  дэгдэлтийн  үеийн мэдээлэл харилцаа  холбоо", "Зоонозын халдварт өвчний талаар олон нийтэд шуурхай мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх", "Үйл явдлын мэдээлэл цуглуулах, ард иргэдэд сэрэмжлүүлэх" зэрэг сэдвийн дор мэдээлэл өгч,  харилцан ярилцаж байна.

 

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин