105 настай тамирчин өвөө
2015-09-24

Японы иргэн 105 настай Хидекичи Мияазак гэгч 100 метрийг 42.22 секундэд туулж, дэлхийн Геннисийн номонд бичигдсэн тухай “www.mirror.co.uk” мэдээллээ. Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг 30 настай Усайн Болт 100 метрийг 9.58 секунд туулж, дэлхийн рекордыг эзэмшдэг юм. Японы хэвлэлүүд “Нас бол тоо гэдгийг Мияазак баталлаа” гэж мэдээлжээ.

 

Хидекичи Мияазак “NHK” агентлагт “Би өөрөөрөө бахархаж байна. Миний амьдрал дөнгөж эхэлж байна. Би сэтгэл хангалуун байна. Намайг дэмжихээр ирсэн хүүхдүүд, ач. зээгээ харах таатай байна” гэж хэлжээ. Мияазакийн том хүү 89 настай бол охин нь 81 настай аж.

 

Дэлхийн хамгийн хөгшин хүн АНУ-ын Нью Жерси мужид амьдардаг аж. 116 настай Сюзан Мюшат Жонес өнгөрсөн долоодугаар сард “Дэлхийн хамгийн хөгшин”-ээр тодорч, Гиннесийн номонд бичигдсэн билээ. Мияазак дэлхийн хамгийн өндөр настай 150 хүний 111 дүгээр байрт жагсдаг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин