Дүрвэгсэдтэй хүнлэг харьцахыг уриалав
2015-09-25

 

Ватиканы тэргүүн Францис АНУ-д хийж буй шашны айлчлалынхаа үеэр өчигдөр Конгресст үг хэлсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Ойрхи Дорнод болон Хойд Африкаас цагаачилж буй дүрвэгсдийг АНУ-ын Засгийг газар хүлээн авч, тэдэнтэй хүнлэг, хүмүүнлэг хандахыг уриалж байна. Дүрвэгсдэд яг одоо хайр хэрэгтэй. Тэдэнд хайр, элч дулаанаа мэдрүүлэхийг хүсье. Мөн олон улс ижил хүйстнүүдийг хүндэлж, тэдний шийдвэрийг хүндэтгэхийг хүсье. Бэлгийн чиг хандлага зэргээс үл шалтгаан тэднийг гадуурхах нь буруу хэрэг. Бид нэг нэгнээ хүндэтгэж, эх дэлхийгээ хайрлах хэрэгтэй” гэж хэлжээ. “Хамбатан ойролцоогоор 34 минут 12 секунт лекц уншсан” хэмээн Дэд Ерөнхийлөгч Жое Байдан сэтгүүлчтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч Обама хамбатанг үг хэлсний дараа Цагаан ордондоо хүлээн авчээ. Обама дүрвэгсэд болон ижил хүйстнүүдийг эрхийг хамгаалахыг олон улсад уриалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
k:
лам нь хүртэл ийм балай болчихсон
2015-09-26