Путинийг дахин гуйхгүй
2015-09-25

Британийн нэрт дуучин Элтон Жон өчигдөр инстаграм хуудастаа “Путинийг дахин гуйхгүй. Энэ эрхэмтэй дахин ярилцах гэж оролдохгүй. Гэхдээ би энэ эрхэмтэй ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар ярилцахыг чин сэтгэлээсээ хүсч байна” гэж бичсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Элтон Жон өөртэй нь ярьсан хуурамч этгээдийг шүүж, уучлалт гуйхыг шаардсан билээ. Тэрбээр ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар Украин, Оросын Ерөнхийлөгчтэй ярилцахыг хүссэн бөгөөд Порошенкотой биечлэн уулзсан юм. Харин Путинтэй утсаар ярьсан хэмээн мэдэгдсэн ч тэднийг яриалцаагүй болохыг Путиний хэвлэлийн төлөөлөгч баталсан.

 

Дуучинтай инээдмийн жүжигчин Владимир Краснов ярьсан аж. Краснов “Путин болон Элтон Жоноос уучлалт гуйхгүй” гэж хэлжээ. Тэрбээр “Миний үйлдэл буруу байсан ч би тэднээс уучлалт гуйхгүй. Олон нийтэд хөгжилтэй байсан гэдэг итгэлтэй байна” гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин