“Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэнэ
2015-09-25

“Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тохиолдуулан “Торгоны замын аялал жуулчлал ба Монгол Улсын бололцоо” сэдвийн хүрээнд салбарын эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

 

 Тус эрдэм шинжилгээний бага хурлыг БОНХАЖЯ-ын сайд Н.Батцэрэг нээж үг хэлсэн. Тэрээр Монгол орны аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, аялал жуулчлалын салбарын ололт, амжилтын талаар болон цаашид энэхүү салбарт авах арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

 

Мөн Монгол Улсын хөгжлийн тулгуур баганын нэг нь аялал жуулчлалын салбар болохыг онцолсон. Уг эрдэм шинжилгээний хуралд салбарын эрдэмтэн судлаачид болон орон нутгийн аялал жуулчлалын дарга, мэргэжилтнүүд оролцож аялал жуулчлалын өнөөгийн нөхцөл байдал цаашдын чиг хандлага, олон улсын туршлагын талаар илтгэлүүд тавигдлаа.

 

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг энэ сарын 25-27-ны өдрүүдэд “Нэг тэрбум жуулчин-нэг тэрбум боломж” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын мэргэжилтнүүдэд зориулсан сургалт, Аглаг бүтээлийн сүмтэй танилцах аялал зохион байгуулна.

 

Түүнчлэн аялал жуулчлалын салбарыг олон нийтэд таниулах, аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй оюутан залуусын дунд жил бүр уламжлан болгон зохион явуулдаг эрдэм шинжилгээ, танин мэдэхүй, спорт явган аялалын “Grand tour-2015” аялал жуулчлалын улсын олимпиадыг “Монголын багш судлаачдын нийгэмлэг”-тэй хамтран зохион байгуулах аж.

 

Жил бүрийн есдүгээр сарын 27-ны өдөр нь дэлхийн бөмбөрцөгийн аялал жуулчлалын төгсгөл, өмнөд хагасын аялал жуулчлалын улирлын эхлэл болж байдаг завсарын үе учраас тухайн жилд аялал жуулчлалын салбарынхан хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн, цаашид хийх гэж буй ажлуудаа төлөвлөн хэлэлцэх хамгийн тохиромжтой цаг хугацаа болдог гэнэ. Тиймээс энэ өдрийг онцлон “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэх болсон юм байна.

 

Тус өдрийг дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд 1980 оноос эхлэн жил бүр энэ өдрийг тэмдэглэдэг уламжлалтай болсон бөгөөд манай улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад элсэж, 2007 оноос уг өдрийг салбарын хэмжээнд тэмдэглэсээр иржээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
1958.mn:
Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой! Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-09-25